Вакцины хоёр тун хийлгэсэн хүмүүст хязгаарлалт тогтоохгүй байхыг ЖУРАМД тусгана Вакцины хоёр тун хийлгэсэн хүмүүст хязгаарлалт тогтоохгүй байхыг ЖУРАМД тусгана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Вакцины хоёр тун хийлгэсэн хүмүүст хязгаарлалт тогтоохгүй байхыг ЖУРАМД тусгана

2021 оны 4 сарын 23

Arslan.mn

УОК-ын өнөөдрийн хуралдаанаар дархлаажуулах ажлыг маргаашнаас эрчимжүүлэхээр болсныг мэдээлсэн. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг нар хариуллаа. 

Тэрбээр "Маргаашийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар, тодорхой журмуудыг эцэслэн батална. Вакцины хоёрдугаар тунгаа хийлгэсэн нийт 65 мянга орчим, хувийн хэвшлээр хийлгэсэн 10 мянган хүн байна. Хоёрдугаар тунгаа хийлгэснээс хойш хамгийн багадаа 14 хоногийн дараа дархлаа тогтоно.

Энэ бүхнийг тооцож бусад улс орнуудын адилаар, хоёрдугаар тунд хамрагдаад 14 хоносон иргэдээс PCR шинжилгээ нэхэхгүй байх, зарим хязгаарлалтад оруулахгүй байх зэргийг журамд тусган боловсруулж байна. Тухайлбал, хоёрдугаар тунгаа хийлгээд хөдөө орон нутагт явах иргэний хөдөлгөөнийг хязгаарлахгүй байх зэргээр нарийвчлан зохицуулна. Засгийн газрын хуралдааны дараа дэлгэрэнгүй мэдээллийг эцэслэж өгнө." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
3
angry an post
6
625902
31 эможи

Зочин
2021-04-27 16:19
Энэ өөрийгөө болрн өрөөлийг боддоггүй тэнэг нөхдүүдэд эдийн засгийн болон нийгмийн дарамт үзүүлэх хэрэгтэй!! Вакцинаа хурдан хийлгэж бж л энэ тахалыг цурманд оруулах бх!!
галэрдэнэ Хотгойд
2021-04-23 13:27
Dn
baagii
2021-04-23 10:18
ter nowshin waktsin hilgwel ywj bolood bdg hvnii erhiig zorchih gj bainshvv
keyboard_arrow_up