УГТЭ-ийн “ЗҮРХНИЙ ХЭМ СУДЛАЛЫН ТӨВ” энэ чиглэлийн өвчний мэс заслын 95 хувийг ЭХ ОРОНДОО хийж байна УГТЭ-ийн “ЗҮРХНИЙ ХЭМ СУДЛАЛЫН ТӨВ” энэ чиглэлийн өвчний мэс заслын 95 хувийг ЭХ ОРОНДОО хийж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УГТЭ-ийн “ЗҮРХНИЙ ХЭМ СУДЛАЛЫН ТӨВ” энэ чиглэлийн өвчний мэс заслын 95 хувийг ЭХ ОРОНДОО хийж байна

2021 оны 4 сарын 23

Arslan.mn

П.Н Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний хэм судлалын төв нь улсын хэмжээнд зүрхний хэм судлалын төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж, мэргэжлийн сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажил эрхэлж бусад эрүүл мэндийн байгууллагуудын зүрхний хэм судлалын тусламж үйлчилгээг удирдлага, мэргэжил  арга зүйгээр ханган ажилладаг юм.

Тус эмнэлэг анх 2012 онд суулгац эмчилгээ ба бүрэн хяналтыг мөн 2016 оноос хэм алдагдлын үеийн электрофизиологийн оношилгоо, аблаци эмчилгээний тусламж үйлчилгээг эхлүүлснээс хойш өнөөдрийг хүртэл тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн ололт амжилтанд тулгуурласан үйлчилгээг үзүүлэх зорилт тавин ажиллаж байгаа юм.

Тухайлбал, электорфизиологийн оношилгоо, аблаци буюу түлэх эмчилгээ, дефибриллятор суулгац эмчилгээ (implantable cardioverter defibrillator), зүрхний дутагдлын үеийн дэвшилтэд шинэ технологууд болох зүрхний ресинхронизацийн суулгац (cardiac resynchronization therapy), зүрхний агшилтыг дэмжигч суулгац (cardiac contractility modulation), физиологийн буюу Гиссын пейсинг суулгах эмчилгээ (HIS bundle pacing) зэргийг эх орондоо АНХ УДААГАА НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛАН, энэ төрлийн эмчилгээг амжилттай хийж байна.

Arslan.mn

Өнөөдрийн байдлаар өнгөрөгч 2020 онд л гэхэд "Зүрхний хэм судлалын төв" нь 250 гаруй суулгац эмчилгээ зүрхний цохилтын тоо цөөрөх хэм алдагдалтай болон зүрхний дутагдалтай эмчлүүлэгч нарт, 150 гаруй электрофизиологийн оношилгоо, түлэх эмчилгээг дэлсэх хэм алдагдалтай эмчлүүлэгч нарт хийжээ. Ингэснээр энэ төрлийн эмчилгээг хийлгэхээр зорих гадаад урсгалыг бүрэн зогсоосон юм. Гаднын аль нэгэн улсад энэ төрлийн нэг мэс заслын дундаж зардал гэхэд 15 мянган доллар бөгөөд Монгол улсад энэ төрлийн мэс заслын тусламж нь ЭМД-ын өндөр өртөгт мэс заслын төрөлд ордог тул хөнгөлөлт эдлэн иргэнээс гурван сая орчим төгрөг гарч эмчлүүлдэг. 

Тэгэхээр тус төвийнхөн 2020 онд 12 ТЭРБУМ төгрөгийг гадаадын оронд зарцуулагдахаас сэргийлж Монголдоо авч үлдсэн гэсэн үг юм.

Нөгөөтэйгүүр олон улсад цөөн тооны зүрхний төвүүдэд хийгдэж буй дэвшилтэт арга технологийг Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний хэм судлалын тасаг нь нэвтрүүлээд байна.

Ингээд та бүхэнд Зүрхний хэм судлалын төвийн эмч нарын багийг танилцуулж байна.

УГТЭ-ийн Зүрхний хэм судлалын төвийн эрхлэгч, Х.Мөнгөн- Өлзий MD FAPSC

Arslan.mn

Зүрхний суулгац эмчилгээг 2012 оноос эхлэн судалж, Герман, Тайвань, Словак, Голланд гэх мэт улсуудад хэм судлалын чиглэлээр мэргэшсэн. Монгол улсын эмнэл зүйд пейсмейкер суулгах эмчилгээний хяналтыг, зүрхний ресинхронизаци эмчилгээний суулгац эмчилгээ, дефибриллятор суулгац эмчилгээ, зүрхний агшилтыг дэмжигч суулгац эмчилгээ, физиологийн пейсинг эмчилгээ зэрэг эмчилгээг анхлан нэвтрүүлж ажилласан.

Бид иргэдэд амбулаториор үзлэг, оношилгоо, зөвөлгөө өгч, зүрхний хэм алдалтын онош зүйн тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна зүрхний цохилтын тоо цөөрөх, зүрхний дутагдал, зүрхний гэнэтийн амь насанд аюултай хэм алдагдлын чиглэлийн мэс заслын эмчилгээнүүдийг хийж байна.  Эндээс төрөл бүрийн суулгац эмчилгээнүүдийг онцолж болно. Тухайлбал, зүрхний дутагдлын үеийн хамгийн шинэлэг технологийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн түвшинд эмчилгээндээ нэвтрүүлэн ажиллаж байна.

Өөрөөр хэлбэл, бид өнөөг хүртэл нэвтрүүлсэн тусламж үйлчилгээний чиглэл нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн түвшинд бүрэн хяналтанд авч ажиллаж чадаж байгаа  мөн цаашид олон шинэ, шинэлэг технологийг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.

Зүрхний хэм судлалын төвийн их эмч, АУ-ы доктор Ц.Саруул

Arslan.mn

Тэрээр манай улсын зүрхний хэм алдагдлыг эмчилдэг цөөхөн эмчийн нэг бөгөөд БНСУ-ын Корей их сургуулийн “Анам” эмнэлгийн зүрх судлалын төвд долоон жил ажилласан бөгөөд 2016 оноос эхлэн УГТЭ-т ажиллаж байна.

Тухайн үед Монгол улсад зүрхний хэм алдагдлын мэс засал хийх боломж бүрдээгүй байсан учир Солонгоc улсад энэ чиглэлээр гэрээт эмчээр ажилласан. 2016 оноос Улсын гуравдугаар төв эмнэлэгт зүрхний хэм алдагдлын мэс засал хийх боломж нь бүрдэж, мэс засал хийхэд шаардлагатай тоног төхөөрөмж суулгаснаар эх орондоо ажиллаж эхэлсэн.

Гадны оронд зүрхний хэм алдагдлын мэс заслыг хамгийн багадаа 15-20 мянган доллараар хийдэг бол бид Монголдоо ЭМД-ын дэмжлэгтэйгээр иргэдэд санхүүгийн дарамтгүйгээр тус хагалгааг хийх боломжтой болсон.

Зүрхний хэм судлалын төвийн их эмч, АУ-ы доктор Д.Батнаран

Arslan.mn

БНСУ-д зүрхний хэм судлалын чиглэл, Тайваньд зүрх судасны амилуулах яаралтай тусламжийн сургагч багшаар мэргэжил дээшлүүлсэн бөгөөд 2012 оноос эхлэн УГТЭ-т ажиллаж байна.

“УГТЭ-ийн Зүрх судасны үндэсний төв нь Улсын хэмжээнд зүрх судасны чиглэлээр лавлагаа, тусламж үйлчилгээг үзүүлдэг бөгөөд Судсан дотуурх оношилгоо, эмчилгээний төв, Зүрхний хэм судлалын төв, Зүрхний шигдээсийн тасаг, Зүрх судлалын тасаг, Судсан дотуурхи оношилгоо, эмчилгээний лаборатори, Зүрх судасны мэс заслын тасаг болон Зүрхний эрчимт эмчилгээний нэгж гэсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж, бүх аймаг, дүүргийн эмнэлгүүдийн зүрхний тасаг, нэгжүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилладаг. Бид энэ төрлийн өвчтөний 95 хувийг Монголдоо эмчлэх бүрэн чадамжтай гэдгийг хэлэхэд таатай байна.

Зүрхний хэм судлалын төвийн их эмч Е.Досжан

Arslan.mn

Тэрээр ОХУ, БНСУ, БНХАУ-дад зүрхний хэм судлалын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн бөгөөд 2016 оноос эхлэн УГТЭ-т ажиллаж байна.

“Зүрх судасны эмч нар 2012 оноос хойш суулгац төхөөрөмж эмчилгээг бие даан хийж бүрэн програмчилж эхэлсэн. Харин 2016 оноос эхлэн зүрхний дутагдлын үед Зүрхний ресинхронизаци эмчилгээний суулгацыг хэрэглэж эхэлсэн бол түүнээс хойш Амь насанд аюултай ховдлын хэм алдагдлын үеийн эмчилгээний Дефибриллятор суулгац эмчилгээг нэвтрүүлсэн. Мөн 2018 онд зүрхний дутагдлын үеийн Зүрхний агшилт дэмжигч суулгац эмчилгээг мөн нэвтрүүлсэн хамгийн сүүлд 2020 оны байдлаар пейсмейкерийн орчин үеийн эмчилгээний арга болох Гиссын багцийн пейсмейкер эмчилгээг эмчилгээнд амжилттай нэвтрүүлж ажиллаж байна.

Манай эмнэлэг Монгол улсад анх удаа 2016 онд электорфизологийн лабораторийг ашиглалтад оруулж, түүнээс хойш электорфизологийн оношилгоо, аблаци буюу түлэх эмчилгээг хийж эхэлсэн бөгөөд жил болгон тогтмол 50-120 хүнд энэ төрлийн эмчилгээг хийж байна. 2020-2021 оноос 3D цахилгаан зураглалыг гаргаж, зүрхний хэм алдагдлыг оношлох, түүнийг түлэх эмчилгээг хийх мөн дэвшилтэт технологи болох крио буюу хөлдөөх аргаар хэм алдагдлын голомтуудыг эмчилж, хүний зүрхний дэлсэх хэм алдагдлыг засах ажилбаруудыг нэвтрүүлэхэд бэлэн болсон байна. Одоогийн байдлаар Монгол Улсад төхөөрөмж нь орж ирсэн байгаа бөгөөд багийн хувьд бэлэн байдлаа хангаж, ойрын хугацаанд үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг зорин ажиллаж байна. Манай баг зүрхний хэм алдагдлыг бүрэн эмчилж улам цааш нь гүнзгийрүүлж, илүү ахисан түвшинд хүргэхэд хичээн ажиллах болно.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

МЭС ЗАСЛЫН ӨРӨӨНӨӨС...

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
8
haha an post
1
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
625916
21 эможи

DR. ADITY
2024-04-14 22:02
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
DR. ADITY
2024-04-14 22:02
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Түвшин
2024-02-02 09:42
Цаг авах
Гантулга
2021-04-27 08:02
Мундаг эмч нартаа эрүүл энхийг хүсье
zochin
2021-04-24 10:48
goe umaa bugded n eruul ench sain saichniig chusen erooe
Тунгалаг
2021-04-23 12:13
Мундаг эмч нартаа талархал илэрхийлье
keyboard_arrow_up