Дахин ХОЁР ХҮН нас барж, нас баралт 80 боллоо Дахин ХОЁР ХҮН нас барж, нас баралт 80 боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Дахин ХОЁР ХҮН нас барж, нас баралт 80 боллоо

2021 оны 4 сарын 26

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.04.26/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

Өнгөрсөн хоногт 856 хүний шинжилгээнээс халдвар нэмж илэрчээ. Ингэснээр улсын хэмжээнд халдвар авсан иргэдийн тоо 31339 боллоо. Шинээр халдвар авсан нь батлагдсан 856 иргэний 744 нь Улаанбаатар хотын иргэн байгаа бол үлдсэн 112  тохиолдол нь хөдөө, орон нутагт бүртгэгджээ. 

Харин 1060 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Өнөөдрийн байдлаар халдвар авсан 16815 иргэн эдгэрчээ.  

Тэгвэл өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусний халдвар авсан хоёр иргэн нас баржээ.

Улмаар Монгол Улсын хэмжээнд халдварын улмаас 80 хүн нас бараад байна.

Өнгөрсөн шөнө нас барсан хоёр иргэний нэг нь 61 настай эрэгтэй бол нөгөө нь 64 настай эмэгтэй байна. 

Өнөөдрийн байдлаар халдвар авсан 80 хүний биеийн байдал маш хүнд байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

 Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625998
0 эможи

а
2021-04-26 16:07
арчаагүй хулгааач сэтгэлтэй хүн хогуууд төрд гарсааар монголчууд гуйлгачин янхан дээрэмчин болхондэээээ малууудааа
keyboard_arrow_up