Э.Мөнх: Гутранги бодол сэтгэл гутралыг сэдрээдэг бөгөөд эргэн хэвийн байдалд орохдоо удаан байдаг Э.Мөнх: Гутранги бодол сэтгэл гутралыг сэдрээдэг бөгөөд эргэн хэвийн байдалд орохдоо удаан байдаг
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Э.Мөнх: Гутранги бодол сэтгэл гутралыг сэдрээдэг бөгөөд эргэн хэвийн байдалд орохдоо удаан байдаг

2021 оны 4 сарын 26

Arslan.mn

Цар тахал нь хүчтэй стрессорт хамаарах бөгөөд хүний сэтгэл зүйн онцлог, стрессийн хүч, үргэлжлэх хугацаанаас хамаарч сэтгэлийн шалтгаант сэтгэцийн эмгэг үүсгэж болдог байна. Тэдгээр эмгэгүүдийн нэг нь тайлбарлаж боломгүй биеийн зовиур шаналгаа юм. Уг эмгэгийн талаар СЭМҮТ-ийн сэтгэл заслын багийн ахлагч, сэтгэл засалч эмч Э.Мөнх дараах зөвлөгөө, мэдээллийг өлгөө.

Тайлбарлаж болмооргүй сэтгэлийн зовиур нь сэтгэлийн шалтгаанаар үүсгэгддэг бөгөөд  эмэгтэйчүүдэд илүүтэй тохиолддог.  Үндсэн зовиур нь зургаан сараас дээш хугацаагаар  үргэлжилж байдаг. Ингэхдээ эмнэл зүйн маш олон хэлбэртэй байдаг.  Тухайлбал, шээсний ялгаралт өөрчлөгдөх, толгой өвдөх, ачаалал аваагүй байхад зүрх дэлсэх, дотор муухайрах зэрэг олон зовиур илэрдэг. Нойрны хямрал илэрнэ. Айдас бий болж, хэт их цочромгой болдог. Үзлэг шинжилгээгээр илрэхгүй боловч хувь хүний биед бодитойгоор илэрч байдаг. Тиймээс оношоо тодорхой болтол эмнэлгээр явж цаг мөнгө үрдэг.

Тархалтын хувьд манай улсад өнгөрөгч 2013 онд хийсэн хүн амын дунд зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн судалгаагаар 18-64 насны 1403 иргэдийн 11.3 хувь нь тайлбарлаж боломгүй биеийн зовиур өвчтэй байсан. Уг өвчний үед илрэх эмнэлзүйн хувьд сэтгэл зүйн гаралтай өвдөлт “дурын эрхтэн”-д илэрч болох боловч өвдөлтийн 32 хувь нуруу, 24 хувь нь үе мөч, 16 хувь нь толгой, 13 хувь нь хэвлийн өвдөлтөөр илрэх хандлагатай байдаг. Энэ үед хүн бие мах бодийн шаналгаагаа юутай холбоотой үүсч байгаа гэдгийг тодорхойлох боломжгүй байдаг. 

Зонхилон илрэх шинж тэмдгүүд:

Arslan.mn

Сэтгэлзүйн талаас илрэх шинж:

  • Эрүүл мэндийнхээ төлөө санаа зовинох
  • Нойр хямрах
  • Сэтгэлээр унах
  • Өвчтэй болчих вий хэмээх айдаст автах
  • Гэрэл дуу чимээнд мэдрэмтгий, цочромтгой болох

Анхаарал нь стресст биш, биеийн зовиур шаналгаануудад төвлөрөх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Харин хүний бие махбодод хэвлий хэсгээр өвдөх, бөөлжис хүрэх, гэдэс дүүрэх, суулгах гэх мэт шинж тэмдгээр зонхилон илрэх хандлагатай байдаг.  Иймд цар тахлын нөхцөлд аль болох дасан зохицож, бодитой байгаа нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх нь хамгийн чухал.

Тайлбарлаж боломгүй зовиур шаналгааны үед тухайн хувь хүн өөрийнхөө сэтгэл зүйтэй ажиллах хэрэгтэй. Амь насанд аюулгүй учраас тайван байх хэрэгтэйг өөртөө сануулж, бүр болохгүй тохиолдол эмчид хандах нь зүйтэй.

Тайлбарлах боломжгүй биеийн зовуурь шаналгаагаар өвчилсөн хүн өвчнөө даван туулахад өөрөөс нь их зүйл шалтгаална. Гутранги бодол нь сэтгэл гутралыг сэдрээдэг бөгөөд эргэн хэвийн байдалд орохдоо удаан байдаг. Иймд аль болох өөдрөг эерэг зүйл бодохыг зөвлөж байна

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626011
0 эможи

СЭМҮТ
Э.Мөнх

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up