АӨСҮТ: “ХАРШЛЫН СОРИЛЫГ“ хэрхэн тавиулах вэ?
2021 оны 4 сарын 27
Хүний биед нэвтэрч харшил үүсгэж буй хүчин зүйлийг харшилтөрөгч буюу аллерген гэнэ. Хаврын өдрүүдэд ургамлын тоосны харшил эхэлдэг бөгөөд харшил эхлэхээс өмнө та бүхэн сорилоо тавиулж эмчилгээгээ эхлүүлээрэй.
Арьс өвчин судлалын үндэсний төв /АӨСҮТ/ нь харшлын эсрэг дараах сорилуудыг тавьж байна. Үүнд:
1. Амьсгалын замын сорил
- Ургамлын тоосны аллерген (модлог ургамал, үет ургамал, хогын ургамал)
- Тоосны хачигны аллерген (2 төрөл)
- Амьтны хучуур эдийн аллерген (нохой, муур,үхэр гэх мэт)
2. Хоол хүнсний сорил
-Гурил, сүү, өндөг, тахиа,жимс гэх мэт.
Арьс хатгах сорил тавиулахын өмнө үйлчлүүлэгчид дараах зүйлсийг анхаарна.
- Сорилыг эмчийн зааврын дагуу тавина.
- Тухайн хүнд харшлын ямар нэгэн зовиур, шинж тэмдэг илэрсэн үед арьс хатгах сорил тавихгүй.
- Харшлын эсрэг эм тариаг сорил тавиулахаас дор хаяж 72 цагийн дотор хэрэглээгүй байх. Үүнд : Хлорфенамин, кетотифен, тавегил,зиртек ,ризин(cetirizine hydrochloride), кларотадин (loratadine) ,деслоратидин гэх мэт. • Үрэвслийн эсрэг дааврын бэлдмэлүүд хэрэглээгүй байх дексаметазон.метилпреднизолон гэх мэт
- Гарын шууны дотор талын арьс эмгэг тууралтгүй байна.
- 6 наснаас дээш 65-с доош насны хүнд тавина.
- Жирэмсэн үед сорил тавихыг хориглоно.
- Сорил тавиулсаны дараа үүссэн бэлцрүү, улайлт нь 2-3 цагийн дараа арилна. Маажиж оролдохгүй, 24 цаг ус хүргэхгүй байх хэрэгтэй.
Та хөл хориотой эдгээр өдрүүдэд арьсны өвчлөл, харшил, хүүхэд, арьс гоо засал, мэс засал зэрэг төрөлжсөн тусламж, үйлчилгээг 70135036 дугаарт хандаж авах бүрэн боломжтой юм. Гэрээсээ гарахгүй байж, хайртай хүмүүсээ эрсдэлээс хамгаалъя.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
7
626015
7 эможи
Sainaa
2021-04-30 00:13
Xarshil exelchixsen xamar zagatnaj naitaigaad baigaa soril tawiulj bolox uu
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: