Коронавирусийн улмаас 51-78 насны НАЙМАН ХҮН нас барлаа Коронавирусийн улмаас 51-78 насны НАЙМАН ХҮН нас барлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Коронавирусийн улмаас 51-78 насны НАЙМАН ХҮН нас барлаа

2021 оны 4 сарын 27

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.04.27/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 10573 хүнд коронавирусний халдварын шинжилгээ авчээ. Үүнээс 1092 хүний шинжилгээнээс халдвар илэрсэн байна.

Нийт батлагдсан 1092 тохиолдлын 957 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 135 тохиолдол нь хөдөө, орон нутагт бүртгэгдсэн байна.

Харин халдварын зургаан тохиолдол зөөвөрлөгдөж ирсэн байна. 

Тэгвэл өнгөрсөн хоногт халдвар авч, эмчлэгдэж байсан найман иргэн нас барсан байна.

Тодруулбал,

  • 78 настай эмэгтэй,
  • 57 настай эрэгтэй,
  • 75 настай эмэгтэй,
  • 51 настай эмэгтэй,
  • 58 настай эрэгтэй,
  • 53 настай эрэгтэй,
  • 65 настай эрэгтэй,
  • 70 настай эмэгтэй халдвараар нас барлаа. Улмаар улсын хэмжээнд нас баралт 88 болж байна. 

Өнөөдрийн байдлаар халдвар авсан 4427 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 80 хүний биеийн байдал маш хүнд байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Цар тахлын улмаас нас барсан хүмүүсийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье  гэв.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
626065
1 эможи

keyboard_arrow_up