Европын холбоо, ДЭМБ-аас нийслэл болон орон нутгийн бүх шатны эмнэлэгт оношлуур, компьютер зэргийг өглөө Европын холбоо, ДЭМБ-аас нийслэл болон орон нутгийн бүх шатны эмнэлэгт оношлуур, компьютер зэргийг өглөө
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Европын холбоо, ДЭМБ-аас нийслэл болон орон нутгийн бүх шатны эмнэлэгт оношлуур, компьютер зэргийг өглөө

2021 оны 4 сарын 27

Arslan.mn

Европын холбоо, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) дэмжлэгтэйгээр хамтран хэрэгжүүлж байгаа “COVID-19 цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээ” (MCCR) төслийн хүрээнд Эрүүл мэндийн яаманд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслийг хүлээлгэн өглөө. 

Хавьтлыг илрүүлэх ажиллагааг өргөн хүрээнд явуулах, тохиолдлын судалгаа, шуурхай хариу арга хэмжээний багийн үйл ажиллагааг бэхжүүлэхэд шаардлагатай компьютерийн тоног төхөөрөмжийг өгч байгаа. Энэ нь улмаар хүн амын дундах халдварын тархалтыг хумих, эрсдэл өндөртэй хүн амыг хамгаалахад Мэдээлэл, төлөвлөгөө хариуцсан багийн үйл ажиллагааг бэхжүүлэх юм.

Түүнчлэн лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, чанарыг дээшлүүлэх төслийн хоёр дахь зорилтын хүрээнд нэн шаардлагатай лабораторийн урвалж, оношлуурыг өгч байна. 

Arslan.mn

Хот болон орон нутгийн бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудад өгсөн нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслүүд:

  • Баян-Өлгий, Булган, Дорнод, Дундговь, Дорнод, Говь-Алтай, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг болон өрх, сум тосгоны эрүүл мэндийн төвд эх, нялхас, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмж.
  • Налайх дүүрэг, Говьсүмбэр, Баянхонгор аймгийн алслагдмал нутагт амьдардаг малчид, хүн амд эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай мобайл тоног төхөөрөмжийн багц болон  түргэвчилсэн тест, эмнэлгийн хэрэгсэл.
  • Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс сүрьеэгийн эмчилгээ, үйлчилгээг тасалдуулахгүй чиглэлээр орон нутагт зайн сургалт, зөвлөгөө өгөхөд ашиглагдах компьютерийн тоног төхөөрөмж, хэрэгсэл
  • Орон нутаг болон дүүргийн эрүүл мэндийн төвийн ажилтнуудад зайнаас зөвлөгөө өгөх, оношилгоо хийх, сургалт явуулахад Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

Монгол Улсад олон нийт болон тэргүүн шугаманд ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдэд сэтгэцийн эрүүл мэндийн туслалцаа үзүүлэх нэн шаардлагатай байна.

2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “COVID-19 цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээ” (MCCR)  төслийг нээсэн. Гурван жилийн хугацаатай хэрэгжих уг төсөлд Европын холбооноос 1 сая еврогийн дэмжлэг, ДЭМБ-ын зүгээс 62,000 еврогийн дэмжлэг болон мэргэжил аргазүйн дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа билээ.

 

Эх сурвалж: ЭМЯ

Эх сурвалж: ЭМЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626078
0 эможи

ЭМЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up