Нийт вакцинд хамрагдсан иргэдийн 35 хувь нь ХОЁР ДАХЬ ТУНГАА хийлгэжээ Нийт вакцинд хамрагдсан иргэдийн 35 хувь нь ХОЁР ДАХЬ ТУНГАА хийлгэжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Нийт вакцинд хамрагдсан иргэдийн 35 хувь нь ХОЁР ДАХЬ ТУНГАА хийлгэжээ

2021 оны 4 сарын 28

Arslan.mn

Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт нийтдээ хоёр сая иргэн дархлаажуулалтад хамрагдах учиртай. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 744 мянган иргэн эхний тунгаа авсан бол эдгээрийн 35 хувь буюу 262 мянган иргэн бүрэн тун вакцинаа хийлгээд байна.

Нийслэлийн зорилтот бүлэг болох 1,1 сая иргэн дархлаажуулалтад хамрагдах учиртай. Одоогоор нийслэлийн хэмжээнд 592 мянган иргэн эхний тунгаа хийлгэсэн бол 50 мянга гаруй иргэн бүрэн тунгаар дархлаажуулалтад хамрагдаад байна.

Улаанбаатарт дархлаажуулалт дүүрэг тус бүрд харилцан адилгүй, 38-73 хувийн хамрагдалттай байна. Баянзүрх дүүрэгт хамгийн олон иргэн вакцин тариулжээ.  

Коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь тунг хийлгэснээс хойш 14 хоногийн хугацаанд дархлаа тогтоно гэж үзэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 262 мянган хүн амьдралын хэвийн байдалд орох боломж нь ийнхүү удахгүй нээгдэх юм. 

Улсын хэмжээнд дархлаажуулалтын явц

Arslan.mn

Нийслэлд дархлаажуулалтын ажил эрчимтэй явагдаж байгаа бөгөөд дүүрэг тус бүрээр явцыг ангилж харвал:

Arslan.mnОрон нутаг дахь дархлаажуулалтын явц:

Arslan.mnДархлаажуулалт дэлхий дахинд:

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626125
0 эможи

keyboard_arrow_up