СЭТГЭЛ ЗҮЙЧ: Хүүхэд оройн 23.00 цагаас хойш унтах нь өсөлтөд сөргөөр нөлөөлж, дархлаа сулруулдаг СЭТГЭЛ ЗҮЙЧ: Хүүхэд оройн 23.00 цагаас хойш унтах нь өсөлтөд сөргөөр нөлөөлж, дархлаа сулруулдаг
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

СЭТГЭЛ ЗҮЙЧ: Хүүхэд оройн 23.00 цагаас хойш унтах нь өсөлтөд сөргөөр нөлөөлж, дархлаа сулруулдаг

2021 оны 4 сарын 28

Arslan.mn

Хөл хорионы үед хүүхдийн сэтгэлзүйг хэрхэн дэмжих талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Сэтгэл засалч эмч, Анагаах ухааны доктор Б.Жаргал зөвлөгөө, мэдээлэл өглөө.

Ковид-19 халдварын үед хүүхэд болон насанд хүрэгчдийн сэтгэлзүйн хувьд стресс, айдас,сэтгэл түгшилт, сэтгэл гутрал, уур бухимдал, өөртөө итгэлгүй болох зэрэг шинж тэмдгүүд тодорхой хэмжээнд үүсч байна.

Яг энэ үед хамгийн түрүүнд бага насны болон өсвөр насны хүүхдээ маш сайн сонсож, стресс, айдастай байгаа эсэх талаар нь сайн ярилцах хэрэгтэй.

Хүүхдэд дэмжлэг үзүүлэх аргууд:

  • Хүүхдийг айдас , сэтгэл түгшилтээсээ зугтахаас илүүтэйгээр түүнтэй бага багаар нүүр тулж, даван туулахад нь туслах хэрэгтэй
  • Айдас нь цаанаасаа зугтах хүсэл төрүүлдэг ч зугтах нь удаан хугацаанд сэтгэл түгшилттэй байлгадаг.
  • Айдсаа даван туулах чадвартай гэдгийг нь мэдрүүлэх хэрэгтэй

Харин айдас, сэтгэл түгшилт нь хэдэн минутаас эхлэн хэд хоног үргэлжилж аяндаа алга болдог зүйл. Гэхдээ энэ нь удаан хугацаанд тогтвортой үргэлжлээд стресс, сэтгэл түгшилт арилахгүй бол мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авах нь чухал.

Хүүхдийн айдас, сэтгэл түгшилтийг намжаахын тулд гэр бүлийн гишүүдийн оролцоо маш чухал байдаг.  Тухайлбал, энд айгаад байх зүйл байхгүй, санаа зовох хэрэггүй гэх мэтээр хэтэрхий өнгөц байдлаар хандаж бас болохгүй. Хүүхдийг яг юу зовоож байна гэдгийг тодорхойлох нь чухал. 

Хүүхдүүд гэрээр теле хичээл үзэж суугаад нийгмийн бодит харилцаанаас тусгаарлагдсан энэ үед хичээлдээ идэвхтэй оролцож байгаад нь урам өгөх хэрэгтэй.

хөл хорионы үед хүүхдийг тодорхой тогтвортой нэг цагт унтуулах хэрэгтэй. Эцэг, эхчүүд гэр бүлийнхээ дүрэмд оройн 22:30 цагаас хэтрэхгүй унтах талаар тусгаж өгөх зэрэг арга хэмжээ авах нь зөв. 

Хүүхэд дунджаар 9-10 цаг унтаж байж хангалттай нойроо авч, дархлааны эсээ сэргээж чаддаг.

Харин оройн 23.00 цагаас хойш унтах нь өсөлтөд сөргөөр нөлөөлж, дархлаа суларч, өвчин тусах магадлал нэмэгддэг. Ингэснээр хүүхдийн анхаарал, танин мэдэхгүйд өөрчлөлт орж, өсөлт хөгжлийн хувьд хоцрогдолтой байх зэрэг сөрөг үр дагаврууд их байдаг. 

ВИДЕО: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626141
0 эможи

Зочин
2021-04-29 07:49
Зарим адгууснаас дор амьдралтай новшнууд бнаа юун 23 шөнө болгон унтахгүй 20цагаас 03 цаг хүртэл хүүхдүүдээ дэвхцүүлнэ гол нь байнга Өөрсдөө хамаагүй юма гэхэд доод айл нь ёстой тамд байх юм хэлэхээр хүнийхээ тоогоор барьж идчих гээд ёстой үхэл бдаг бол эд нарт тусмаар
keyboard_arrow_up