Хоёр хоногийн дараа 40 мянган тун “Спутник V” вакцин Монголд ирнэ Хоёр хоногийн дараа 40 мянган тун “Спутник V” вакцин Монголд ирнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Хоёр хоногийн дараа 40 мянган тун “Спутник V” вакцин Монголд ирнэ

2021 оны 4 сарын 28

Arslan.mn

Монгол Улс 40 мянган тун “Спутник V” вакциныг энэ сарын 30-нд татан авахаар болжээ.

Энэ нь "Монгол эм импекс" компанийн захиалсан вакцины хоёрдугаар ээлжийн нийлүүлэлт бөгөөд улсын захиалсан нэг сая тун "Sputnik V" вакцин тавдугаар сарын дундуур ирнэ гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлсэн. 

Түүнчлэн хувийн хэвшлийн оруулж ирсэн "Sputnik V" вакцинаар 10 мянга гаруй иргэнийг дархлаажуулаад байгаа юм. 

Манай улс "Астразенека", "Синофарм” компанийн "Вероселл", "Спутник V", Файзер зэрэг дөрвөн төрлийн вакцин хүлээн аваад байна.

Тодруулбал,

  • Хоёрдугаар сарын 22-нд хүмүүнлэгийн шугамаар БНЭУ-ын Засгийн газраас  "Астразенека" вакцины 150 мянган тун,
  • Хоёрдугаар сарын 22-ны өдөр Хятадын Засгийн газраас хүмүүнлэгийн шугамаар  “Синофарм”-ын "Вероселл" вакцины 300 мянган тун,
  • Хоёрдугаар сарын 27-ны өдөр арилжааны шугамаар ОХУ-аас  "Спутник V" вакцины 10 мянган тун,
  • Гуравдугаар сарын 12-ны өдөр олон улсын вакцин хангамжийн “Ковакс” хөтөлбөрийн шугамаар “Астразенека” вакцины 14.400 тун,
  • Гуравдугаар сарын 24-ний өдөр уг хөтөлбөрийн шугамаар “Файзер” вакцины 25.740 тун,
  • Дөрөвдүгээр сарын 2-ны өдөр "Вероселл" вакцины 300 мянган тунг арилжааны шугамаар,
  • Дөрөвдүгээр сарын 21-нд “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд "Астразенека"-гийн вакцины 50.400 тун,
  • Дөрөвдүгээр сарын 22-нд БНХАУ-аас нийт 600 мянган тун “Вероселл” вакциныг тус тус хүлээн авсан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626155
0 эможи

Новш
2021-04-28 20:09
Энэ төр засаг шүү юм нь Орос чанартай вакцинаар гуйлгуулахгүй иргэдээ яагаад бүглийг дархлаажуулчихгүй яасан сэтгэлгүй хөшүүн хойрго ажилладгийн бэ.Хятадын аймшигтай юм геноцит аятай баахан иргэдийн цусанл шахчихлаа энэ нь зөвүү буруу юу хожим ноцтой хор уршиг иргэдийн эрүүл мэндэд учраад эхэлбэл яг хэн гэдэг хүн нь яг яаж хариуцлагаа үүрэх юм бэ.Дарга даамлууд нь өөрсдөө АНУ.Оросын чанартай вакциныг гэр бүлэарээ хийлгэчихсэн цөахөн ард түмэн нь бие эрхтэн цусандаа хятадын вакцин нэртэй яг ямар хожмын хор уршигтай юу шахуулаад байгаан бэ.Хятадын юм бүхэн хоруу чанартай байдгийг монголчууд бид бүгл л мэддэг биздээ.Аймшигтай юмаа
вакцин

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up