ХӨЛ ХОРИО: Өчигдөр УГТЭ-ийн амбулаториор 565 иргэн үйлчлүүлсний 74 нь хөдөө орон нутгаас иржээ
2021 оны 4 сарын 29
Улсын Гуравдугаар Төв эмнэлэгт (УГТЭ) өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 28-ны өдөр нийт 323 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 46 нь эрчим эмчилгээний тасагт эмчлүүлж байна.
Мөн энэ хугацаанд төлөвлгөөт 20, яаралтай 6 мэс засал амжилттай хийгджээ. Мөн Яаралтай хүлээн авахаар 36 иргэн тусламж үйлчилгээ авсны 14 нь эмнэлэгт хэвтсэн байна.
Түүнчлэн Амбулаториор нийт 565 иргэн үйлчлүүлсний 74 нь хөдөө орон нутгаас зорьж ирэн үйлчилгээ авсан байна.
Халдвар хамгааллын өндөржүүлсэн бэлэн байдлын үед тус эмнэлэг яаралтай түргэн тусламжийг цаг алдалгүй үзүүлж, хэвтэн эмчлүүлж буй иргэдийнхээ халдвар хамгааллыг сахин ажиллаж байна.
Мөн УГТЭ нь бүх төрлийн эмчийн үзлэгийн цагийг утсаар болон онлайнаар захиалга авч ажиллаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
626182
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: