Улсын хэмжээнд COVID-19-ийн эсрэг вакцины хоёрдугаар тунг 298,257 хүн хийлгээд байна
Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт нийтдээ хоёр сая иргэн дархлаажуулалтад хамрагдах учиртай. Өнөөдөр өглөөний байдлаар улсын хэмжээнд вакцинд хамрагдсан хүний тоо 1,080,571 болоод байна.
Үүнээс 782,314 хүн нэгдүгээр тунгаа хийлгэсэн бол 298,257 хүн вакцины бүрэн тунгаа аваад байгаа юм.
Улаанбаатар хотын хувьд нийтдээ 910,902 хүн вакцинжуулалтад хамрагдсан. Үүнээс 627,740 хүн вакцины нэгдүгээр тунд, 283,162 хүн хоёрдуугаар тунгаа хийлгэжээ.
Харин хөдөө орон нутагт нийт 169,669 хүн вакцинд хамрагдсанаас 154,574 нь нэгдүгээр тунгаа хийлгэсэн бол 15,095 иргэн вакцины бүрэн тунгаа авчээ.
Коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь тунг хийлгэснээс хойш 14 хоногийн хугацаанд дархлаа тогтоно гэж үзэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 298,257 хүн амьдралын хэвийн байдалд орох боломж нь ийнхүү удахгүй нээгдэх юм.
Улсын хэмжээнд дархлаажуулалтын явц:
Нийслэлд дархлаажуулалтын ажил эрчимтэй явагдаж байгаа бөгөөд дүүрэг тус бүрээр явцыг ангилж харвал:
Орон нутаг дахь дархлаажуулалтын явц:
Дархлаажуулалт дэлхий дахинд: