1,356 хүнээс коронавирусийн халдвар илэрч, найман хүн амиа алджээ
2021 оны 4 сарын 30
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 10,000 гаруй хүний сорьцод шинжилгээ хийхэд 1,356 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.
Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 35,979 боллоо.
Мөн хугацаанд 923 хүн эдгэрсэн бол 8 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 19,642 хүн эдгэрээд байгаа бол 110 хүн уг өвчний улмаас нас бараад байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
626255
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: