Улсын хэмжээнд COVID-19-ийн эсрэг вакцины хоёрдугаар тунг 327,257 хүн хийлгэжээ
Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт нийтдээ хоёр сая иргэн дархлаажуулалтад хамрагдах учиртай. Өнөөдөр өглөөний байдлаар улсын хэмжээнд вакцинд хамрагдсан хүний тоо 1,138,251 болоод байна.
Үүнээс 811,480 хүн нэгдүгээр тунгаа хийлгэсэн бол 327,257 хүн вакцины бүрэн тунгаа аваад байгаа юм.
Улаанбаатар хотын хувьд нийтдээ 965,536 хүн вакцинжуулалтад хамрагдсан. Үүнээс 665,536 хүн вакцины нэгдүгээр тунд, 310,193 хүн хоёрдуугаар тунгаа хийлгэжээ.
Харин хөдөө орон нутагт нийт 173,002 хүн вакцинд хамрагдсанаас 155,994 нь нэгдүгээр тунгаа хийлгэсэн бол 17,058 иргэн вакцины бүрэн тунгаа авчээ.
Коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь тунг хийлгэснээс хойш 14 хоногийн хугацаанд дархлаа тогтоно гэж үзэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 327,257 хүн амьдралын хэвийн байдалд орох боломж нь ийнхүү удахгүй нээгдэх юм.
Улсын хэмжээнд дархлаажуулалтын явц:
Орон нутаг дахь дархлаажуулалтын явц:
Дархлаажуулалт дэлхий дахинд: