СЭЛЭНГЭ: Гэрийн тусгаарлалтад байгаагүй иргэдээс сэжигтэй тохиолдол илэрчээ
2021 оны 4 сарын 30
Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд түргэвчилсэн шинжилгээгээр дөрвөн сэжигтэй тохиолдол илэрч PCR шинжилгээний хариуг хүлээж байна.
Эдгээр тохиолдлуудын дунд гэрийн тусгаарлалтад байгаагүй, шинж тэмдгээр түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан тохиолдол байгаа аж.
Иймээс Сүхбаатар сумын иргэд эрсдэлээс өөрийгөө болоод хайртай бүхнээ хамгаалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг иргэн бүр хатуу чанга авч хэрэгжүүлэхийг сумын Онцгой комисс анхаарууллаа.
Мөн олон нийтийн газар, гудамж талбай, үйлчилгээний байгууллагуудаар явах хөл хөдөлгөөнөө хязгаарлахыг зөвлөж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
626268
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: