Хүүхдийг яагаад “ЗОДОЖ ШИЙТГЭЖ“ болохгүй вэ? Хүүхдийг яагаад “ЗОДОЖ ШИЙТГЭЖ“ болохгүй вэ?
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Хүүхдийг яагаад “ЗОДОЖ ШИЙТГЭЖ“ болохгүй вэ?

2021 оны 4 сарын 30

Японы Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгаалал, Хүүхдийн эрхийн засаглалын хөтөлбөрүүдийн менежер Э.Цолмон дараах мэдээллийг өгч байна.

1. Зодож шийтгэвэл хүүхдийн оюун ухааны хөгжлийн түвшин суларч, суралцах чадвар буурдаг.

Аз жаргалтайгаар, амар тайван байж сурсан зүйл илүү тогтоогддог байна. Амжилттай суралцаж, ойлгож тогтооход сэтгэл хөдлөл шийдвэрлэх үүрэгтэй байдаг гэж судлаачид бичжээ. Учир нь ямар сэтгэл хөдлөлийг сурах зүйлийн агуулгатай холбосон байна вэ, түүнээс шалтгаалан мэдрэлийн өөр өөр системүүд хөдөлгөөнд ордог байна. Айсан, түгшсэн үед тархины үйл ажиллагаанд лимбийн системд багтах Amygdala хэмээх жижигхэн хэсэгт шууд нөлөөлснөөр тархины бүх үйл ажиллагаа танин мэдэхүйд биш ерөөсөө зөвхөн тэр айх болсон шалтгааныг зайлуулахад чиглэдэг байна. Өөрөөр хэлбэл, үүнийг сурах нь яагаад чухал вэ гэдгийг ойлголгүйгээр, сайн сурахгүй бол зодуулна гэж хүүхэд айж байвал тархи сурах мэдэх биш харин зодуулахгүй байх гэж хамгийн энгийн системээр ажиллаж эхэлнэ. Аливааг сэтгэн бодох, ургуулах гэх мэт үйлдлүүд хийгдэхгүй гэсэн үг.

2. Зодож шийтгэснээр буруу үйлдлийг хүүхдэд ойлгуулж байгаа мэт боловч яавал зөв болохыг ойлгуулж чадахгүй тул энэ бол хүмүүжлийн арга ердөө ч биш юм.

Зодуулж шийтгүүлдэг хүүхэд аливаа зүйлийг хүч хэрэглэн шийдэж болдог юм байна гэж ойлгодог. Улмаар хүч хэрэглэж аливаа зүйлийг шийдэх нь хэвийн зүйл гэж үзэх хандлагатай болсноор хүмүүсийн дунд өөртөө итгэлтэйгээр зохицон амьдрах чадвар сул, харилцааны олон бэрхшээлтэй амьдралын янз бүрийн нөхцөлд учрах магадлал өндөр болно. Зодох нь хүүхдийг бусдыг өрөвдөх сэтгэлгүй болгож, аливаа юмс үзэгдэл ба харилцааны мөн чанарыг ойлгох чадварыг хязгаарладаг. Зодох нь уураа гаргах боломжтой хэлбэр гэж хүүхдэд зааж өгч байгаа хэрэг бөгөөд сэтгэл мэдрэмжээ ойлгох, зөв илэрхийлэх чадварыг хөгжүүлэхийн эсрэг үйлдэл юм.

3. Зодуулж шийтгүүлдэг хүүхэд дахин зодуулах вий гэж айх, амархан цочимтгой болох зэргээр сэтгэл санааны байнгын айдас түгшүүртэй болдог байна.

Тэр түгшүүр давтамжтай үргэлжилснээр дархлааны тогтолцооны эмгэг үүсэх эрсдэл ихээр бий болдог. Зодож шийтгэснээр хүүхдийн дархлаа муудаж, өвчинд өртөмтгий болдог. Багадаа цохиулж байсан хүн хавдар, зүрх, амьсгалын замын өвчнөөр эрт нас бардаг байна.

4. Гинжин хэлхээ үүсгэдэг. 

Зодуулж шийтгүүлж өсөөд, хүч хэрэглэх нь боломжтой зүйл гэсэн туршлагыг ой тойндоо буулган авсан хүүхэд насанд хүрээд ээж, аав болохдоо хүүхдээ зоддог хүн болдог тул хүчирхийллийн гинжин хэлхээг үргэлжлүүлж үр удамдаа ч хор нөлөө учруулдаг тул эцэг, эх, багш нар хүүхдийг зодож, цохиж ер болохгүй. Бас хүүхдүүд нэг нэгнээ цохихыг дэмжиж болохгүй, болиулах ёстой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626280
0 эможи

keyboard_arrow_up