“Спутник V“ вакцинаас 40,000 тун өнөөдөр ирнэ “Спутник V“ вакцинаас 40,000 тун өнөөдөр ирнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“Спутник V“ вакцинаас 40,000 тун өнөөдөр ирнэ

2021 оны 5 сарын 01

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газар ОХУ-аас коронавирусийн эсрэг нэг сая тун Спутник V вакцин худалдан авахаар гэрээ байгуулаад байгаа. Энэхүү вакцинаас 40,000 тун 4-р сарын 30-нд ачигдаж, Инчоноор дамжин Монголд ойрын хугацаагд ирнэ гэж УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар цахим хуудсаараа мэдэлсэн байна.

Өмнө нь тус улсаас 20,000 тун вакцин татан авч байв.

Манай улс "Астразенека", "Синофарм” компанийн "Вероселл", "Спутник V", Файзер зэрэг дөрвөн төрлийн вакцин хүлээн аваад байна.

Тодруулбал,

  • Хоёрдугаар сарын 22-нд хүмүүнлэгийн шугамаар БНЭУ-ын Засгийн газраас  "Астразенека" вакцины 150 мянган тун,
  • Хоёрдугаар сарын 22-ны өдөр Хятадын Засгийн газраас хүмүүнлэгийн шугамаар  “Синофарм”-ын "Вероселл" вакцины 300 мянган тун,
  • Хоёрдугаар сарын 27-ны өдөр арилжааны шугамаар ОХУ-аас  "Спутник V" вакцины 10 мянган тун,
  • Гуравдугаар сарын 12-ны өдөр олон улсын вакцин хангамжийн “Ковакс” хөтөлбөрийн шугамаар “Астразенека” вакцины 14.400 тун,
  • Гуравдугаар сарын 24-ний өдөр уг хөтөлбөрийн шугамаар “Файзер” вакцины 25.740 тун,
  • Дөрөвдүгээр сарын 2-ны өдөр "Вероселл" вакцины 300 мянган тунг арилжааны шугамаар,
  • Дөрөвдүгээр сарын 21-нд “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд "Астразенека"-гийн вакцины 50.400 тун,
  • Дөрөвдүгээр сарын 22-нд БНХАУ-аас нийт 600 мянган тун “Вероселл” вакцин,
  • Дөрөвдүгээр сарын 28-нд БНХАУ-ын Синофарм компанитай хийсэн гэрээний дагуу ээлжит 334,400 тун Vero Cell вакциныг ус тус хүлээн авсан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626296
0 эможи

ОХУ-аас 2 сард ирсэн 10.000 тунг УОК цаагуураа хуйвалдаад хийлгэээд дууссан
2021-05-01 10:06
Одоо энийг яах гэж байна
ЗГ биш хувийн хэвшил л хэдэн тун авчирч байгаа гэсэн
2021-05-01 10:05
Хувийн хэвшлийн авчирсан 40.000 тунга ЗГ УИХ-н гишүүд, аваад дарга нарын гэр бүлд хийх биз.?? ЗГ хувйин хэвшилд нь орхилдоо. Иргэд мөнгөө төлөөд хийлгэх нь хийлгэнэ биз. ЗГ-ын гэрээгээр 1 ч тун Спутник орж ирээгүй биз дэ ????
keyboard_arrow_up