УГТЭ: “Ковид-19“ халдварын оношилгоо, эмчилгээний талаар ЦАХИМ СУРГАЛТАД 140 гаруй эмч, эмнэлгийн ажилтан хамрагдлаа
2021 оны 5 сарын 01
Улсын гуравдугаар төв эмнэлэг, Монголын уушги судлалын нийгэмлэг хамтарч коронавируст (Ковид-19) халдварын оношилгоо, эмчилгээний менежмент сэдвээр цахим сургалтыг 2021 оны 04 сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Уушги, харшил судлалын тэнхимийн ахлах багш, АУ-ны доктор, профессор Д.Ичинноров “Covid-19-тэй өвчтөний менежмент антибиотик эмчилгээний хэрэглээ” сэдвээр хамгийн сүүлийн үеийн оношилгоо, эмчилгээний талаар маш дэлгэрэнгүй мэдээлэл бүхий сургалтыг удирдан явуулав.
Тус сургалтад УГТЭ-ийн эмч мэргэжилтнүүдээс гадна УХТЭ, ХӨСҮТ, Уушгины нийгэмлэгийн нийт 140 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан ач холбогдолтой сургалт болсон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
626301
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: