Ц.Ганзориг: Нийслэлд вакцинд хамрагдаагүй 470 мянган хүн байна
Нийслэл хотод вакцинд хамрагдах зорилтот бүлгийн 1,143,025 иргэн байгаагаас өнөөдрийн 15:00 цагийн байдлаар 470,318 нь вакцин хийлгээгүй байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг твиттер хуудсаараа мэдэгджээ.
Нийслэлд оршин суугаа насанд хүрсэн иргэдийн 59 хувь нь вакцинаа тариулсан гэсэн үг бөгөөд нийслэлийн 112 цэгт 1900 эмч, эмнэлгийн ажилтан вакцинжуулалтад ажиллаж байна.
16 цагийн байдлаар Улаанбаатарт 470 мянган хүн огт вакцинаа хийлгээгүй байна.
— Ganzorig (@GanzoTg) May 1, 2021
Нийслэлчүүдийн 59 хувь нь вакцинаа тариулсан.
Нийслэлийн 112 цэгт 1900 эмч, эмнэлэгийн ажилтан хэвийн амьдралын төлөө,гэр бүлээ умартан ажиллаж байна.
5.08 хүртэл хөл хорионы үр дүн нь вакцинжуулах pic.twitter.com/mUyaVu5GJc