СЭТГЭЛ ЗҮЙЧ: Хүүхэд ганцаараа тоглохоос илүү хамтын тоглоом тоглох нь сайхан дурсамжийг бүтээдэг СЭТГЭЛ ЗҮЙЧ: Хүүхэд ганцаараа тоглохоос илүү хамтын тоглоом тоглох нь сайхан дурсамжийг бүтээдэг
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

СЭТГЭЛ ЗҮЙЧ: Хүүхэд ганцаараа тоглохоос илүү хамтын тоглоом тоглох нь сайхан дурсамжийг бүтээдэг

2021 оны 5 сарын 02

Arslan.mn

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хөл хориотой эдгээр өдрүүдэд иргэдэд зориулсан зөвлөмж, зөвлөгөөг бүх төрлийн сувгаар хүргэж ажиллаж байгаа бөгөөд сэтгэцийн эмч нараас бүрдсэн MEDIC пэйжийн хамт олны зүгээс энэ удаа "Хөл хорионы үед  гэр бүлээрээ хамтдаа тоглож, дурсамж бүтээхийн ач холбогдол"-ын талаар дараах зөвлөгөөг өглөө.

Хүүхэд ахуй цагийг тоглоомгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэд тоглоомоор дамжуулан аливаа зүйлийн учрыг ойлгож, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, харилцан ойлголцох, амарч тайвшрах, аливааг тунгааж, эргэцүүлэн дүгнэх, эвлэлдэн нэгдэх, ялж, ялагдаж сурах гэх мэт нийгмийн харилцааны олон чадварт суралцаж байдаг.

Хүүхэд, өсвөр үеийнхний нас, сэтгэхүйн онцлогт тохирсон дасгал, тоглоомыг эмч, сэтгэл зүйч, багш, эцэг эх, асран хамгаалагч нар аливаа сэтгэцийн үзлэг, сургалт, үйл ажиллагаа болон гэр бүлийн хүрээнд өргөн хэрэглэх нь тэдний танин мэдэхүй, оюун сэтгэлгээний цар хүрээг тэлэх, нийгэмшхүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг.

Хүүхдийг бие даан өөрийг нь тоглуулахаас илүүтэй, эцэг эх, гэр бүл, багш, найзуудаараа хамтын тоглоом тоглох нь түүнийг илүү аз жаргалтай болгож, мартагдашгүй сайхан дурсамжийг бүтээдэг. Мөн хүүхэд өөрийнхөө сурсан зүйлийг гайхуулж, мэдрүүлэх, өөрийгөө илэрхийлэх боломжийг олгодог.

Тоглоомын ширээний ард хамт тоглох үед аав ээж, эмч, багш биш, бүгд нэг ижил түвшний тоглогчид, хамтрагчид, өрсөлдөгчид болж хувирдаг. Энэ нь хүүхдэд өөртөө итгэх итгэлийг өгдөг. Ингэж хамтдаа тоглох үедээ хүүхдээ яг хэн болох гэж байна вэ гэдгийг нь мэдэж, ойлгох боломж нээгдэхээс гадна хүүхэд ялсан бол урамших, ялагдсан бол дахин оролдох, дараагийн удаа хичээх хэрэгтэй гэдгийг суралцах, өөрийгөө болон бусдыг хүлээн зөвшөөрөх хандлага төлөвшинө.

Тиймээс та бүхэндээ энгийн хялбар, тоглоомын зааврыг тоглогчдын онцлогт тохируулан өөрчлөх боломжтой, хүүхэд гэлтгүй аль ч насны хүмүүс, баг хамт олноор оролцож болохуйц тоглоомуудыг танилцуулж байна.

Дасгал тоглоомыг ашиглахын өмнө заавартай танилцан, туршиж, тоглох орчныг зөв сонгон, аюулгүй байдлыг нягтлан шалгаарай.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Тоглоомоор дамжуулан хүүхдүүдтэйгээ ярилцан, ойлголцож, хүлээн зөвшөөрч, эерэг хүмүүжил олгоцгооё!!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626344
0 эможи

СЭМҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up