УНТЭ: Хөл хорионы үед мэс засалд орсон хөдөө орон нутгийн үйлчлүүлэгчдээ дархлаажуулалтад хамрууллаа
2021 оны 5 сарын 03
Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/ нь дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Pfizer вакцины нэгдүгээр тунгаа хатуу хөл хорионы улмаас хийлгэж чадаагүй байсан зорилтот бүлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгуулсан хөдөө орон нутгийн үйлчлүүлэгчдээ дархлаажуулалтад хамруулсан байна.
Дархлаажуулалтанд нийт 250 хүн хамрагдах байснаас
- эхний тунд 137 хүн,
- хоёрдугаар тунд 19 хүн буюу нийт 156 хүн хамрагдлаа.
Мөн эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдэдээ 4-6 дугаар саруудад хэрэглэх эмүүдийг олгожээ.
Дашрамд дурпахад, УНТЭ нь өнгөрсөн сараас эхлэн Ковид-19 коронавируст халдвараар өвчилсөн тохиолдлыг эмнэлгийн зүүн байр буюу өргөтгөлийн хэвтэн эмчлүүлэх хэсэгтээ 80 ор дэлгэж, тусгаарлан эмчилэн ажиллаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
626400
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: