Хүн амын дунд дархлаа хэрхэн тогтсоныг түүвэр судалгаагаар тодорхойлно Хүн амын дунд дархлаа хэрхэн тогтсоныг түүвэр судалгаагаар тодорхойлно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Хүн амын дунд дархлаа хэрхэн тогтсоныг түүвэр судалгаагаар тодорхойлно

2021 оны 5 сарын 03

Arslan.mn

Улсын хэмжээнд, хүн амын дунд коронавируст халдварын эсрэг дархлаа хэрхэн тогтсоныг түүвэр судалгаагаар тогтооно.

Энэ тухай ЭМЯ-ны нийтийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан “Улаанбурхан, хепатитын вакциныг хийлгэсний дараа улсаас дархлаажуулалтын талаар судалгаа хийн, хүн амын хэдэн хувьд дархлаа тогтсон талаар үнэлгээ хийдэг. Вакцин хийлгэснийхээ дараа хүн бүр тусгайлсан шинжилгээ хийлгэх шаардлагагүй. Нийт хүн амын дунд, архаг хууч өвчтэй хүмүүст, эрүүл мэндийн ажилтнуудын дархлаа тогтоц ямар байна гэдгийг тогтоох судалгааны ажил эхлээд явж байна. Дархлаа тогтоц  3, 6, 9, 12 сарын дараа ямар хэмжээнд байгааг шинжилнэ. Улсаас судалгаа хийхийн зэрэгцээ судлаачид, хувийн эмнэлгүүд судалгаа хийж болно” хэмээв.

Мөн тэрбээр нийт хүн амын дунд дархлаажуулалтын тогтцын талаар эмч, эмнэлгийн байгууллагууд ташаа мэдээлэл түгээхгүй байхыг хүссэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626404
0 эможи

keyboard_arrow_up