Нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакциныг өчигдөр 62,019 иргэн хийлгэлээ
2021 оны 5 сарын 04
Нийслэлийн хэмжээнд өчигдөр 111 цэгт нийт 75,960 иргэнд вакцин хийхээр төлөвлөж байв. Гэвч тухайн өдөр 62,019 иргэн коронавируст халдварын эсрэг вакцин хийлгэсэн нь төлөвлөгөөт тооноос 10 гаруй мянгаар дутсан үзүүлэлт болов.
Өчигдөр вакцин хийлгэсэн иргэдийн 37,081 нь I тунгаа хийлгэсэн бол 24,938 нь II тунгийн вакцинаа хийлгэсэн байна. Ингэснээр зорилтот бүлгийн 66.8 хувь буюу 763.634 нь I тунд, 36.6 хувь буюу 418031 нь II тунд хамрагдаад байна хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
626429
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: