Нийслэлийн иргэдийн 84.6 хувь нь вакцины эхний тунгаа тариулаад байна Нийслэлийн иргэдийн 84.6 хувь нь вакцины эхний тунгаа тариулаад байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлийн иргэдийн 84.6 хувь нь вакцины эхний тунгаа тариулаад байна

2021 оны 5 сарын 05

Arslan.mn

Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар “COVID-19” халдварын эсрэг вакцины нэгдүгээр тунгаар нийт 1,128 680 буюу 54.6 хувь нь, хоёрдугаар тунгаар 532,817 хүн буюу 25.8 хувийг дархлаажуулаад байна.

Манай улс 2 сая 60 мянган иргэнээ вакцинжуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм.

ЭМЯ-ны мэдээлснээр, нийслэлийн иргэдийн 84.6 хувь буюу 806,743 хүн вакцины эхний тунд хамрагджээ.

Тэдгээрээс 427,038 иргэн вакцины хоёр дахь тунг хийлгээд байна. Харин хөдөө орон нутагт вакцины нэгдүгээр тунг 321,937 хүн хийлгэсэн бол, 105,779 хүн хоёрдугаар тунгаа тариулаад байна.

Одоогийн байдлаар зорилтот бүлэг болох 56 мянган эрүүл мэндийн ажилтнуудын 99 хувь нь эхний тунгаа тариулж, 71 хувь нь хоёр дахь тунгаа хийлгээд байна.

Мөн халдварын эрсдэл өндөр настангуудыг дархлаажуулж, 50-иас дээш насны 558 мянган хүний 35 хувь нь эхний тунгаа, 7.2 хувь нь хоёр дахь тунгаа тариулаад байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626493
0 эможи

keyboard_arrow_up