Улаанбаатарт 1,042, орон нутагт 82, эмнэлгээс шалтгаалах дөрвөн тохиолдол бүртгэгдэж, дөрвөн хүн нас барлаа
2021 оны 5 сарын 05
ЭМЯ-аас сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.
Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 10,000 гаруй хүнээс шинжилгээ авах явцад 1,128 хүнээс халдвар илэрснээр нийт халдварын тоо улсын хэмжээнд 41,524 болж байна.
1,128 тохиолдлын дөрөв нь эмнэлгээс шалтгаалах халдвар бол
- 1,042 нь Улаанбаатар хотод
- 82 нь орон нутагт бүртгэгдлээ.
Биеийн байдал маш хүнд 123 өвчтэн байна. 7968 хүн хөнгөн хэлбэрийн оноштой тул гэртээ эмчилгээгээ үргэлжлүүлж байна.
Нийслэлд 1042, орон нутагт 82 шинэ тохиолдол бүртгэв. Завхан аймагт хамгийн олон тохиолдол гарчээ.
Өнгөрсөн хоногт дөрвөн хүн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Мөн нэг иргэн халдвар авсан хэдий ч элэгний хорт хавдрын улмаас нас барсан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
626495
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: