СЭМҮТ: Хүүхэд ба өсвөр насны хүүхдийн ЗУРШИЛТ ЭМГЭГ гэж юу вэ? СЭМҮТ: Хүүхэд ба өсвөр насны хүүхдийн ЗУРШИЛТ ЭМГЭГ гэж юу вэ?
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

СЭМҮТ: Хүүхэд ба өсвөр насны хүүхдийн ЗУРШИЛТ ЭМГЭГ гэж юу вэ?

2021 оны 5 сарын 05

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс эрүүл мэндийн цуврал зөвлөгөөг тогтмол хүргэж байгаа билээ. Энэ удаад гэр бүлийн хамгийн нандин гишүүд болох хүүхдүүдэд зориулсан зуршилт эмгэгийн талаар мэдээлэл, зөвлөгөөг хүргэж байна. 

Зуршилт эмгэг үүсэх гол шалтгаан нь хүүхэд сэтгэл түгшилт, гутрал, айдас зэрэг сэтгэлийн сөрөг мэдрэмж үүсэхээр түүнээс зайлсхийж, өөрийгөө тайвшруулах байдлаар хумсаа мэрэх, хуруугаа хөхөх, үсээ зулгаах шинж тэмдэг гаргадаг аж. Энгийн үгээр хэлвэл бага насны хүүхэд нийгмийн болон гадаад хүчин зүйлээс шалтгаалж стресст өртөхөөрөө үүнийгээ би стресст өртөөд байна, надад таагүй, муухай байна, дургүй байна гэдгээ том хүн шиг үгээр шууд хэлж мэдэхгүй учир биеийн үйлдлийн шинж тэмдгээр илэрхийлж гаргаж байгаа хэлбэр аж. 

Иймээс эцэг эхчүүд анхаарахгүй орхиж болохгүй. Эцэг, эхийн хайр халамж дутагдах эсвэл буруу хүмүүжил олгох, хэт хатуу гараар хүмүүжүүлэх зэрэг нь стресс үүсэх шалтгаанд нөлөөлж болно. Мөн өөрийн эрхгүй ийм үйлдэл хийгээд байгаа хүүхдийг буруутгаж, шийтгэж болохгүй.

Эцэг, эхчүүдийн гол анхаарах зүйл нь ямар үед хүүхэд нь зуршилт эмгэгийг хийх байгааг нь ажиглаад түүнийг нь олж тогтоох хэрэгтэй. Стресс үүсгээд байгаа энэ үед нь яаж стрессээ даван туулж, түгшүүрээ зөв тайлах вэ гэдэг зөв арга замыг суулгах ёстой. Хүүхдийн хийх дуртай зүйлийг нь хийх. Зураг зурах дуртай бол зуруулж, хөгжим сонсгож, хүүхэдтэйгээ тоглож, гадуур алхах гэдэг ч юм уу стресстсэн үед түүнийгээ даван туулах  өөр арга замуудад сургах хэрэгтэй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626496
2 эможи

keyboard_arrow_up