ВАКЦИНЫ давтан тунгаа хийлгэсэн иргэдэд гэрчилгээ олгох, цаашлаад цахим QR код өгнө
УОК-оос энэ сарын 8-ны өдөр буюу ирэх бямба гаригаас үе шаттайгаар сулруулахаар төлөвлөөд байгаа. Ажлын хэсгээс эхний байдлаар журмыг боловсруулж, хөл хориог бүрэн сулруулахгүй байх хувилбарыг хэлэлцэж байна.
Тавдугаар сарын 8-наас хөл хориог үе шаттайгаар сулруулахдаа зарим үйлчилгээг нээх шаардлагад ажиллагсад болон үйлчлүүлэгчид давтан тундаа хамрагдаад 14 хоносон, өвдөөд эдгэсэн хүмүүст нээлттэй байхаар журамлагдаж байгааг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг өөрийн цахим хуудсаар мэдээлсэн.
Журамд вакцинд хамрагдаагүй хүмүүсээс жирэмсэн болон вакцины эсрэг заалттай, харшилтай хүмүүс орох эсэх талаар зэрэг олон асуудлыг хэлэлцэж байгаа аж.
Вакцины давтан тунгаа хийлгэсэн хүмүүс гэрчилгээ үзүүлээд явж болно. Мөн давтан тунгаа хийлгэсэн иргэдэд гэрчилгээ олгох бөгөөд цаашдаа цахим QR код өгөхийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас мэдээллээ.
Иргэд E-Mongolia цахим хуудаст байрших QR кодоо уншуулж, үйлчилгээ авах аж.