Төсөл хэрэгжүүлэх нэгж Вакцин, био бэлдмэл хадгалах агуулахыг ИРЭХ САРД ашиглалтад оруулна Төсөл хэрэгжүүлэх нэгж Вакцин, био бэлдмэл хадгалах агуулахыг ИРЭХ САРД ашиглалтад оруулна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Төсөл хэрэгжүүлэх нэгж Вакцин, био бэлдмэл хадгалах агуулахыг ИРЭХ САРД ашиглалтад оруулна

2021 оны 5 сарын 06

Arslan.mn

НҮБ-ын Хүүхдийн Сан, Монгол Улсын Засгийн газар, Эрүүл Мэндийн Яам, Төсөл хэрэгжүүлэх нэгж хамтран эрүүл мэндийн салбарын чадавхыг бэхжүүлэх, тэр дундаа цар тахал, халдварт өвчний дэгдэлтийн үед авах хариу арга хэмжээ, бэлэн байдлын зэргийг сайжруулах зорилгоор Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн дэргэд шинээр баригдах Вакцин, Био Бэлдмэлийн Төв агуулахын шинэ барилгын ажлыг өчигдөр /2021.05.05/ эхлүүллээ.

Арга хэмжээнд дээрх байгууллагын төлөөллүүдээс гадна Төсөл хэрэгжүүлэх нэгжийн дарга С.Энхболд нар оролцсон юм.

“Вакцин, био бэлдмэл хадгалах агуулах нь стандартын дагуу хадгалах зориулалттай, хоёр давхар, 1686м2 талбайтай“

Arslan.mn

Дэлхийн Банкны санхүүжилтээр бариглаж буй тус барилга нь КОВИД-19 болон бусад товлолт вакцин, дагалдах хэрэгслүүдийг бүх төрлийн хадгалалтын горимоор нийт хүн амд шаардлагатай тун хэмжээгээр стандартын дагуу хадгалах зориулалттай, хоёр давхар, 1686м2 талбайтай юм.

Вакцины хадгалах, тээвэрлэх аюулгүй байдлыг хангах зорилгоор уг агуулахыг барьж байгаа бөгөөд ирэх сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Arslan.mn

Одоо ашиглагдаж байгаа вакцины агуулахыг анх 2008 онд НҮБ-ын Хүүхдийн Сангийн техникийн болон санхүүгийн дэмжлэгтэйгээр ашиглалтад оруулж байжээ.

Arslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626562
0 эможи

keyboard_arrow_up