Улаанбаатарт 828, орон нутагт 104, эмнэлгээс шалтгаалах 8 тохиолдол бүртгэгдэж, 12 хүн нас баржээ
2021 оны 5 сарын 06
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 10,000 гаруй хүнээс шинжилгээ авах явцад 940 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 42,464 болж байгаа.
940 тохиолдлын 8 нь эмнэлгээс шалтгаалах халдвар бөгөөд орон нутагт ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд халдвар авах эрсдэл нэмэгдэж байна.
- 828 нь Улаанбаатар хотод
- 104 нь орон нутагт бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 1,308 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 27,242 боллоо.
Өнгөрсөн хоногт 40-95 насны 12 хүн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан." гэлээ.
ШУУД ҮЗЭХ:
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
626570
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: