СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Коронавирусийн халдвартай иргэн гэртээ нас баржээ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Коронавирусийн халдвартай иргэн гэртээ нас баржээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Коронавирусийн халдвартай иргэн гэртээ нас баржээ

2021 оны 5 сарын 07

Arslan.mn

Коронавирусийн халдвартай иргэн гэртээ нас барсан хэрэг энэ сарын 4-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт гарчээ.

Тодруулбал, тус дүүргийн  "... тоотод хүн нас барсан байна’’ гэсэн дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлжээ. Дуудлагын дагуу шалгахад 67 настай иргэн И ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан байжээ.

Тус иргэн нь ходоодны хорт хавдрын өвчтэй бөгөөд коронавирусийн халдварын PCR шинжилгээний хариу энэ сарын 3-ны өдөр ЭЕРЭГ эерэг гарч, улмаар гэрийн тусгаарлалтад байсан талаар эх сурвалж мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар холбогдох хууль, дүрэм журмын дагуу цагдаагийн байгууллагаас тус иргэний нөхцөл байдлыг Сонгинохайрхан дүүргийн онцгой комисс, Улсын онцгой комисс, ХӨСҮТ-д мэдэгдэн цогцсыг халдваргүйжүүлж ‘’Буян’’ ХХК-д хүлээлгэн өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626609
0 эможи

keyboard_arrow_up