Улаанбаатарт 681, орон нутагт 53 тохиолдол батлагдаж, 11 хүн нас барлаа
2021 оны 5 сарын 07
Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Өчигдөр улсын хэмжээнд коронавируст халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 737 хүнд халдвар илэрсэн. Үүний 734 нь дотоодын халдвар байгаа бөгөөд эмнэлгээс шалтгаалах халдварын тохиолдол 3-аар нэмэгдлээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт коронавируст халдварын тохиолдол 43,201 болоод байна.
Өчигдөр илэрсэн дотоодын халдварын
- 681 нь Улаанбаатар хотод
- 53 нь орон нутагт тус тус батлагдсан байна.
Түүнчлэн өчигдөр 1,291 хүн эдгэрч, эмнэлэг болон гэрийн ажиглалтаас гарсан байна.
Харамсалтай нь сүүлийн 24 цагт 11 хүн коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан байна." гэлээ.
Эрүүл мэндийн яамнаас нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
626624
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: