“Долоо, наймдугаар сард Pfizer вакцин ирвэл хүүхдүүдээ дархлаажуулна“ “Долоо, наймдугаар сард Pfizer вакцин ирвэл хүүхдүүдээ дархлаажуулна“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“Долоо, наймдугаар сард Pfizer вакцин ирвэл хүүхдүүдээ дархлаажуулна“

2021 оны 5 сарын 07

Arslan.mn

Одоогийн байдлаар нийслэлийн хүн амын 80 орчим хувь нь коронавирусийн эсрэг вакцины эхний тунгаа хийлгэжээ. Төлөвлөсний дагуу вакцины татан авалтууд хийснээр зургаадугаар сарын 1 гэхэд нийслэлийн иргэдээ бүрэн дархлаажуулах юм. Түүнчлэн 17 ба түүнээс доош насны хүүхдүүдийг вакцинжуулах асуудал яригдаж байгаа.

Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр "Олон оронд хүүхдэд хийсэн вакцины талаарх судалгаа гарч байна. Хэрэглэхийг зөвшөөрч эхэлбэл хүүхдүүдээ вакцинжуулна. Хамгийн өргөн судлагдаж байгаа нь Pfizer вакцин. Гадаад харилцааны сайдын хэлж буйгаар 2.5 сая тун Pfizer вакцин авахаар гэрээ хэлцлүүд хийж байгаа. Хэрэв долоо, наймдугаар сард вакцин ирвэл хүүхдүүдээ вакцинжуулах бүрэн боломжтой" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626641
0 эможи

keyboard_arrow_up