ЭМЯ: 24 цагийн хугацаанд 815 тохиолдол батлагдаж, долоон иргэн нас баржээ ЭМЯ: 24 цагийн хугацаанд 815 тохиолдол батлагдаж, долоон иргэн нас баржээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: 24 цагийн хугацаанд 815 тохиолдол батлагдаж, долоон иргэн нас баржээ

2021 оны 5 сарын 08

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 9,168 хүнээс шинжилгээ авах явцад 815 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 44,016 болж байгаа. 815 тохиолдлын тав нь эмнэлгээс шалтгаалах халдвар бол  711 нь Улаанбаатар хотод 99  нь орон нутагт бүртгэгдлээ. 

Сүүлийн 24 цагт 1,451 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 29,984 боллоо. 

Өнгөрсөн хоногт долоон хүн нас барлаа. 

Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
626662
1 эможи

keyboard_arrow_up