ЭМДЕГ: Эрүүл мэндийн даатгалтай холбоотой мэдээ, мэдээллийг иргэд аль ч платформоос авах боломжтой
2021 оны 5 сарын 10
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/ иргэд даатгуулагчдадаа чирэгдэлгүй түргэн шуурхай үйлчлэх үүднээс "Хэрэглэгчтэй харилцах төв"- тэй болж 1800-1363 лавлах утсаар болон фэйсбүүк, твиттер хуудсаар иргэдээс мэдээлэл хүлээн авч, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байгаа.
Тэгвэл Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар албан ёсны инстаграм хуудастай болжээ.
Ингэснээр иргэд, даатгуулагч та бүхэн өөрийн хэрэглэдэг аль ч платформоос эрүүл мэндийн даатгалтай холбоотой мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой. Та манай инстаграм хуудсанд ЭНД дарж нэгдээрэй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
626721
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: