Коронавирусийн халдвар хүүхдүүдийн дунд нэмэгдэх хандлагатай байгааг АНХААРУУЛЛАА Коронавирусийн халдвар хүүхдүүдийн дунд нэмэгдэх хандлагатай байгааг АНХААРУУЛЛАА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Коронавирусийн халдвар хүүхдүүдийн дунд нэмэгдэх хандлагатай байгааг АНХААРУУЛЛАА

2021 оны 5 сарын 11

Arslan.mn

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох коронавирусийн халдвар авсан хүүхдүүдийн тоо нэмэгдэж байгааг  онцгойлон анхаарууллаа.

Тэрбээр "Манай улсад 0-18 хүртэлх насны 1.3 сая хүүхэд вакцинжуулалтад хамрагдаагүй. Үүнтэй холбоотойгоор коронавируст халдвараар өвчилсөн хүүхдүүдийн тоо нэмэгдэхээр байна. Нийт халдвар авсан хүүхдүүдийн ихэнх хувь нь 5-14 насны хүүхдүүд байгаа юм.

Түүнээс гадна хүүхэд халдвар авсан ч илрэх шинж тэмдэг бүдэг учраас халдвар тараах эрсдэл өндөр.

Ялангуяа, бага насны хүүхэд үнэрлэх амтлах мэдрэхгүй алдагдах шинж тэмдгээ илэрхийлж мэдэхгүй тул бусад хүүхдэд халдааж байна.

Сарын өмнөхөн нийт батлагдсан тохиолдолд хүүхдүүдийн эзлэх хувь 18 орчим хувьтай байсан бол өнөөдөр 21.1 хувь болж өслөө.  Энэ нь хүн амын дархлаажуулалтад хамрагдаагүй хэсэг өвчлөлийн хувийн нэлээд өсгөх хандлагатай байна." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626772
0 эможи

keyboard_arrow_up