УГТЭ резидент эмч нар дунд “СУДЛААЧ-2021“ эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна
2021 оны 5 сарын 11
Улсын гуравдугаар төв эмнэлгээс төгсөлтийн дараах сургалтанд хамрагдаж байгаа үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн эмч нарын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Судлаач-2021" эрдэм шинжилгээний хурал 2021.05.25-ний өдөр зохион байгуулах гэж байна.
Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь эмч, эмнэлгийн мэргэжилтний эрдэм судлалын ажлыг дэмжих, судлаач сэтгэлгээг хөгжүүлэх, нотолгоонд суурилсан эмнэлзүйн мэдлэг ур чадварыг хөгжүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор зохион байгуулагддаг юм.
Эрүүл мэндийн салбарын нийт резидент эмч нарыг жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Судлаач-2021" эрдэм шинжилгээний хуралд өргөнөөр оролцохыг урьж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
626783
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: