Харшил болон архаг суурь өвчтэй иргэд аль эмнэлэгт очиж коронавирусийн эсрэг вакцинд хамрагдах вэ Харшил болон архаг суурь өвчтэй иргэд аль эмнэлэгт очиж коронавирусийн эсрэг вакцинд хамрагдах вэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Харшил болон архаг суурь өвчтэй иргэд аль эмнэлэгт очиж коронавирусийн эсрэг вакцинд хамрагдах вэ

2021 оны 5 сарын 11

Arslan.mn

Нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтыг зохион байгуулах хөтөлбөрийн хүрээнд харшил болон архаг суурь өвчтэй иргэдийг нарийн мэргэжлийн эмч нарын хяналтан дор дархлаажуулахаар болсон.

Энэ дагуу өчигдрөөс УНТЭ, УХТЭ, УГТЭ-т нийслэлийн тодорхой дүүргүүдийг хуваарилж, иргэдийг вакцинд хамруулах ажлыг эхлүүлээд байгаа юм.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас тодорхой шалтгааны улмаас дархлаажуулалтад хамрагдаагүй иргэдийн судалгааг төв эмнэлгүүдэд хүргүүлсэн бөгөөд дүүргийн эрүүл мэндийн төвүүд хамтран ажиллана. 

  1. Улсын нэгдүгээр төв эмнэлэгт - Сүхбаатар, Хан-Уул, Багануур дүүргийн иргэд,  
  2. Улсын хоёрдугаар төв эмнэлэгт - Чингэлтэй, Баянзүрх, Налайх дүүргийн иргэд,
  3. Улсын гуравдугаар төв эмнэлэгт - Баянгол, Сонгинохайрхан, Багахангай дүүргийн иргэдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулж, дархлаажуулах юм.

Тиймээс дээрх шалтгааны улмаас дархлаажуулалтад хамрагдаагүй иргэд хуваарийн дагуу төв эмнэлэгт очиж мэргэжлийн эмчид үзүүлэн дархлаажуулалтдаа хамрагдах боломжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626792
1 эможи

keyboard_arrow_up