Улсын гуравдугаар төв эмнэлгийн удирдлагууд “СУВИЛАГЧ“ НАРТАА хүндэтгэл үзүүллээ Улсын гуравдугаар төв эмнэлгийн удирдлагууд “СУВИЛАГЧ“ НАРТАА хүндэтгэл үзүүллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Улсын гуравдугаар төв эмнэлгийн удирдлагууд “СУВИЛАГЧ“ НАРТАА хүндэтгэл үзүүллээ

2021 оны 5 сарын 12

Arslan.mn

Өнөөдөр  "Олон улсын сувилагчдын баяр" -ын өдөр тохиож байна. Тэгвэл Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн /УГТЭ/ удирдлагууд өнөөдөр сувилагч нараа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

УГТЭ нь энэ өдрийг тохиолдуулан  жил бүрийн тавдугаар сарыг “Сувилагч, Тусгай мэргэжилтний нэрэмжит сар”-ын аян болгож арга хэмжээ  зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд энэ жилийн хувьд 30 гаруй ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд ажиллаж байгаа аж.

Arslan.mn

Энэ үеэр УГТЭ-ийн Захирал Ц.Төмөр-Очир “Иргэдийн эрүүл мэндийн манаанд тасралтгүй зүтгэж байгаа нийт сувилагч нартаа "Олон улсын сувилагчдын баяр"-ын мэнд хүргэе.

Бидний хувьд жил бүрийн тавдугаар сарын "Сувилагч нарын нэрэмжит сар" болгон зарлаж, олон ажлыг өрнүүлдэг. Энэ жилийн хувьд сувилагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, ёс зүйн харилцаа хандлагыг сайжруулахад чиглэсэн  гурван чиглэлийн 30 гаруй ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр эмнэлгийн нийт Захиргааны хамт олны зүгээс сувилагч нараа өглөө ажилд ирэхэд нь хүндэтгэл үзүүлж, цар тахлын хүнд хэцүү нөхцөлд ажиллаж буй тэдэнд сэтгэлийн урам дэм, эрч хүчийг өглөө.

Мөн  "Олон улсын сувилагчдын өдөр"-ийг угтан сувилагч мэргэжилтнүүдийнхээ эрдэм судлалын ажлыг дэмжиж, нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж, үйлчилгээг үзүүлэх, мэдлэг ур чадварыг хөгжүүлэх, сувилахуйн шинжлэх ухааны шинэ арга технологийг нэвтрүүлэх, сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор нийт "Сувилагч мэргэжилтнүүдийн Үндэсний хэмжээний сургалт семинар"-ыг долоо дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд үүссэн нөхцөл байдалтай уялдуулан “Ковидийн үеийн мэс засал, мэдээгүйжүүлгийн цогц шийдэл сэдэв” нэртэйгээр цахим хэлбэрээр хоёр дахь удаагаа маш амжилттай зохион байгууллаа.

Сургалт семинарт олон улс, нийслэл болон орон нутгийн 40 гаруй эрүүл мэндийн байгууллагын 600 гаруй сувилагч, эх баригч мэргэжилтэн оролцлоо.

Мөн хуралд Тайвань, АНУ, Япон, Тайланд улсын их дээд сургуулийн профессор, эрдэмтэн доктор сувилагч мэргэжилтнүүд цахимаар оролцож,  сувилахуйн тусламж үйлчилгээний орчин үеийн мэдлэг, ур чадвар, хандлага, өндөр хөгжилтэй улс орнуудын ололт амжилтын талаар боловсролын лекц уншиж туршлага солилцлоо.

Ингээд өнцөг булан бүрт ажиллаж байгаа сувилагчид болон эмнэлгийн бүх сувилагч нартаа Олон улсын сувилагчдын баярын мэндийг хүргэе. Та бүхэндээ хамгийн сайн сайхныг хүсье. Цар тахалд тэмцэх ажилд эрүүл мэндийн салбарынхан цаг наргүй сэтгэл зүрхээрээ нэгдэж ажиллаж байна. Бид цар тахлыг хамтдаа даван туулна гэдэгт итгэл төгс байна." хэмээлээ.

УГТЭ-т нийт 374 сувилагч ажилладаг бөгөөд эдгээр сувилагч нарын 40,3 хувь нь сувилахуйн ахлах болон тэргүүлэх зэрэгтэй, 55,7 хувь нь төрөлжсөн нарийн мэргэшил эзэмшсэн сувилагч нар байдаг аж. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
8
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
angry an post
626816
12 эможи

УГТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up