ЭМЯ: 43 настай эмэгтэй нас барсан нь вакцинтай холбоогүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан ЭМЯ: 43 настай эмэгтэй нас барсан нь вакцинтай холбоогүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: 43 настай эмэгтэй нас барсан нь вакцинтай холбоогүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан

2021 оны 5 сарын 13

Arslan.mn

Манай улсад вакцинаас болж нас барсан тохиолдол бүртгэгдээгүй гэдгийг ЭМЯ-наас албан ёсны цахим хуудсаараа 21.30 цагт мэдээллээ.

Тус яамны  Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг мэдээлэхдээ,  "43 настай эмэгтэй нас барсанд маш их харамсаж байна. Тэрээр амаржаад 40 хонож байсан. Талийгаач энэ сарын 9-ний өглөө 10:46 цагт вакцинаа хийлгээд 10-ны 21:40 цагт нас барсан эмгэнэлтэй тохиолдол гарсан. Эрүүл мэндийн нийт салбарынхны өмнөөс талийгаачийн гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Хөхүүл эмэгтэй вакцин хийлгэснээс болж нас барлаа гэх ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээнд тарж, энэ нь вакцинжуулалтын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Олон мэргэжилтнээс бүрдэх томоохон баг ажилладаг гэсэн үг. Тус хороо урвалуудын тохиолдлыг судалдаг ба энэ тохиолдолд задлан шинжилгээ хийсэн.

Урьдчилсан байдлаар, эмэгтэй нас барсан шалтгаан нь вакцинтай холбоогүй болох нь тогтоогдсон. Эцсийн хариу гараагүй байна.

Талийгаач тархины суурийн судасны өмнөд артерийн салаалсан хэсэгт цүлхэнтэй байсан ба тэр нь хагарснаас болж тархины хоёр талт бөмбөлгийн бүрхүүлийн тархмал цус харвалт үүссэн. Үүнээс болж нас барсан гэсэн урьдчилсан дүгнэлт гараад байна.

Талийгаачийн хувьд сүүлийн жилүүдэд даралт ихсэх эмгэгээр хяналтад байсан ба жирэмсний түүхийн картад ч мөн энэ талаар бичсэн байсан. 

Санамсаргүй байдлаар оношлогддог, ихэнхдээ шинж тэмдэггүй байдаг өвчин. Харамсалтай нь оношоо мэдэхгүй явж байсан байх магадлалтай. Цаг хугацааны хувьд вакцинжуулалттай давхцаж тархинд цус харваж нас барсан байна.

ЭМЯ-ны зүгээс ийнхүү яаралтай мэдээлэл хийж байгаагийн шалтгаан нь вакцины улмаас хөхүүл эмэгтэй нас барсан гэсэн ташаа мэдээлэл нь цаашдаа олон хөхүүл, нялх хүүхэдтэй ээж нарт айдас төрүүлж, вакцинд хамрагдахгүй, улмаар халдвар авах өвдөх эрсдэл үүсэх тул мэдээлэх нь зүйтэй гэж үзлээ" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
626848
1 эможи

keyboard_arrow_up