Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч, сувилагчид ТӨРИЙН ШАГНАЛ хүртлээ Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч, сувилагчид ТӨРИЙН ШАГНАЛ хүртлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч, сувилагчид ТӨРИЙН ШАГНАЛ хүртлээ

2021 оны 5 сарын 18

Arslan.mn

Эмч, сувилагчдад Монгол Улсын Төрийн дээд одон медаль, эрүүл мэндийн салбарын хүндэт шагнал гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт зохион байгуулагдлаа.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Н.Энхболд, УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал, УНТЭ-ийн шинэхэн гавьяатууд болох Ц.Ишдорж, О.Ганбат нар болон эмнэлгийн удирдлага, эмч, сувилагч, мэргэжилтнүүд оролцлоо.

Хурлын эхэнд ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн н.Батбаяр Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж танилцууллаа.

Arslan.mn

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Н.Энхболд “Улсын ууган эмнэлгүүдийн нэг болох УНТЭ-ийн хамт олонд энэ өдрийн мэнд хүргэе. МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар хүний гавьяат эмч, эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Төрийн дээд одон медалиар шагнагдсан та бүхэндээ МУ-ын Засгийн газрын гишүүний болон хувиасаа шинэ сэтгэлийн халуун баяр хүргэж байна.  Эрүүл мэндийн салбарын түүхт 100 жилийн ой тохиож байгаа энэ жил төр засаг эрүүл мэндийн салбарын 4 багийг төрийн соёрхол хүртээж, 42 гавьяат ажилтаныг төрүүлж, Төрийн дээд одон медалиар 1000 гаруй эмч, сувилагч, ажилтнуудыг шагнаж, энгрийг мялаасан. Манай салбарт өмнө нь хоёр гавьяаттай байсан бол энэ жил  таван гавьяат сувилагч төрсөн түүхэн жил боллоо.

Цар тахлын хэцүү хүнд үед ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө тэргүүн эгнээнд ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, ажилтнууд та бүхэнд талархал илэрхийлье” гэв.

Arslan.mn

Үргэлжлүүлэн УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал “ Өнөөдөр энэ сайхан өдөр Төрийн дээд одон медаль авсан эрхэм хүндэт гавьяат та бүхэндээ УНТЭ-ийн нэрийн өмнөөс баяр хүргэе. Манай хамт олны ажлыг өндрөөр үнэлж, энэ шагналыг гардуулж өгөхөөр өөрийн биеэр төрөлх эмнэлэгт ирсэн Эрүүл мэндийн сайд Н.Энхболд танд баярлалаа.

Цар тахлын хэцүү цаг үед эмнэлгийн бүх ажилтнууд чармайлт гарган ажиллаж байна. Цаашид ч цар тахал дуустал эмнэлгийн үндсэн тусламж, үйлчилгээг алдагдуулахгүй, ковидтой хүмүүсийн эрчимт эмчилгээг болон маш хүнд гэсэн оноштой хүмүүсийн эмчилгээг цаг алдахгүй үзүүлсээр байх болно.”гэсэн юм.

Arslan.mn

Арга хэмжээний төгсгөлд УНТЭ-ийн гавьяат эмч О.Ганбат хэлэхдээ, “Бидний нэг хэсгийг өнөөдөр шагнаж байгаа нь таатай сайхан санагдаж байна. Бид ажлаа сайн, үнэн шударгаар хийвэл төр засаг үнэлэх нь тодорхой. Та бүхний ажилд амжилт, амьдралд аз жаргал сайн сайхан бүхний хүсье” гэв.

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:

  •  УНТЭ-ийн Уушги, харшил судлалын төвийн их эмч Т.Рэгзэдмаа 

АЛТАН ГАДАС ОДОНГООР

  • УНТЭ-ийн Амбулаторын тасгийн ахмад ажилтан, сувилагч Ш.Осоржамаа
  • Амбулаторийн тусламж, үйлчилгээ хариуцсан эмч Ц.Цэрэнлхам
  • Амбулорийн тасгийн ажилбарын сувилагч Н.Урансайхан
  • Ариутгал, халдваргүйтгэлийн тасгийн ахлах сувилагч Д.Маамуу 
  • Гастроэнтерологийн төвийн ахлах сувилагч З.Жүгдэр
  • Дотоод шүүрэл судлал, диабетийн төвий Ж.Бямбаа
  • Зүрхний төвийн ахмад ажилтан, сувилагч Д.Цэрэндолгор 
  • Мэдрэлийн эмнэлзүйн төвийн их эмч Б.Цэнгэлбаяр
  • Нүд судлал, мэс заслын тасгийн ахлах сувилагч А.Цэцгээ
  • Яаралтай тусламжийн тасгийн сувилагч Ц.Уянга
  • Яаралтай тусламжийн тасгийн сувилагч Г.Гэрэлсайхан

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР

  • Амбулаторийн тасгийн ахлах сувилагч Б.Норов
  • Амбулаторийн тасгийн сувилагч Ш.Баттулга
  • Амбулаторийн тасгийн сувилагч Ж.Мөнх-Ариун
  • Амбулаторийн тасгийн сувилагч Б.Сайнцэцэг
  • Амбулаторийн тасгийн сувилагч Б.Түмэнжаргал
  • Дотоод шүүрэл судлал, диабетийн төвийн сургагч багш, аргазүйч сувилагч  Г.Мөнхтуяа
  • Ерөнхий мэс заслын тасгийн ахлах сувилагч П.Эрдэнэчимэг
  • Ерөнхий мэс заслын тасгийн боолтын сувилагч Б.Энхжаргал
  • Ерөнхий мэс заслын тасгийн үйлчлэгч Б.Өлзий-Утас
  • Мэдрэлийн эмнэлзүйн төвийн  ахмад ажилтан, үйлчлэгч Ж.Нарантуяа
  • Мэдрэлийн эмнэлзүйн төвийн сувилагч Г.Буянхишиг 
  • Мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тасгийн хагалгааны сувилагч Я.Мөнгөнцэцэг
  • Урологи-Андрологийн төвийн зохицуулах сувилагч Д.Отгон
  • Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийн ахлах сувилагч С.Цэрэнхүү

Салбарын ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДГЭЭР

  • Мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тасгийн мэдээгүйжүүлгийн сувилагч Б.Энхтуяа
  • Мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тасгийн хагалгааны сувилагч  Д.Амарсүрэн
  • Эрчимт эмчилгээний тасгийн туслах сувилагч Б.Урганцэцэг
  • Сувилахуйн албаны аргазүйч Б.Цэрэнханд

ЭМЯ-НЫ "ЖУУХ БИЧИГ"-ЭЭР

  • Бүдүүн шулуун гэдэсний мэс заслын тасгийн сувилагч Г.Гэрэлтуяа
  • Мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тасгийн үйлчлэгч  Т.Насанжаргал

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627019
6 эможи

Bi
2021-05-19 16:53
Ёстой одонг хайр найргүй бөөндөх юмаа ингэж нэр хүнд нь унсан юм чинь гэр хороололд ажилгүй байгаа хүмүүст адил тараах хэрэгтэй
УНТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up