В.Баярмаа: Өсвөр насны ДӨРВӨН хүүхэд тутмын НЭГ НЬ сэтгэцийн тулгамдсан асуудалтай байна В.Баярмаа: Өсвөр насны ДӨРВӨН хүүхэд тутмын НЭГ НЬ сэтгэцийн тулгамдсан асуудалтай байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

В.Баярмаа: Өсвөр насны ДӨРВӨН хүүхэд тутмын НЭГ НЬ сэтгэцийн тулгамдсан асуудалтай байна

2021 оны 5 сарын 20

Arslan.mn

"Хүүхэд , өсвөр насныхны сэтгэл зүйн" талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Дэд захирал , АУ-ны доктор  В.Баярмаа дараах зөвлөгөө, мэдээллийг өлгөө.

Улсын хэмжээнд 2013 онд өсвөр насны 11-18 насны 2,250 хүүхдүүдийн дунд тархалтын судалгаа хийсэн.  Судалгаагаар өсвөр насныхны

  •  60,5% нь эрүүл,
  • 30,5% нь тулгамдсан асуудалтай,
  • 9% нь сэтгэл хөдлөлийн эмгэгтэй гэж гарсан.

Дэлхий нийтийн улс орнуудыг бүхэлд нь авч үзвэл сэтгэцэд тулгамдаж буй 15-20 хувьд нь байна. Өсвөр насны хүүхдүүдийн нас баралтын шалтгаануудад амиа хорлолт болон сэтгэл гутрал давамгайлж байна гэсэн судалгаа байдаг. Манай төв ч гэсэн энэ чиглэлийн судалгааг хийж ажиллаж байна. Тухайлбал, Говь-Алтай болон Өмнөговь аймагт өсвөр насны сэтгэл зан үйлийг тодорхойлох  суурь судалгааг хийгдэж байна. Судалгаагаар өсвөр насны хүүхдийн 50 орчим хувьд нь сэтгэл хөдлөл, зан үйлдлийн хувьд тулгамдсан асуудалтай байсан. 

Эндээс авч үзэхэд өсвөр насны хүүхдийн сэтгэл хөдлөл, зан үйлд нь тулгамдаж байгаа асуудал дийлэнх хувийг буюу  4 хүүхэд тутмын 1 нь сэтгэцийн ямар нэгэн асуудалтай байгаа нь харагдаж байна.

Хүүхэд өсвөр үеийнхний түгээмэл тохиолддог асуудал бол сэтгэл хөдлөл талаас болон зан үйлийн талаас гэж авч үздэг. Үүний гол хүчин зүйл бол гэр бүл байдаг. Гэр бүл бүрэн бүтэн байх, өв тэгш байх нь хүүхдийн эрүүл сэтгэхүйтэй, сэтгэлзүйтэй байхад чухал нөлөөтэй. Гэр бүлийн бүтэц алдагдах, эцэг эх нь салах, гэр бүлийн бангийн хэрүүлтэй байх, эцэг эх нь архидан согтуурдаг байх, ажил орлогогүй байх нь хүүхдийн сэтгэлзүйд муугаар нөлөөлдөг. Тиймээс хүүхдүүдийн суурь хүмүүжлийг анхнаас нь нас насныхны онцлогт тохирсон байдлаар харилцаа хандлага зөв авч явбал зөв сэтгэлзүйтэй хүү болж төлөвшинө.

Эрүүл сэтгэлзүйгүй хүүхэд сэтгэл хөдлөл өөрчлөгдөх эсвэл зан үйл нь өөрчлөгддөг.

Сэтгэл хөдлөл өөрчлөгдөнө гэдэг нь айдастай болох, түгших, сэтгэлээр унах, гутрах цаашилбал уур бухимдалтай болдог.

Харин зан үйлийн талаас бол архи согтууруулах төрлийн зүйлд донтох, тамхи татах, зарим нэг нь мансууруулах бодист автаж байна. Энэ бүхэн нь түгээмэл асуудлын нэг болж байгаа юм.

Тиймээс эцэг эхчүүд өсвөр насны хүүхэдтэйгээ сайн ярилцах, асуудлыг сонсох, дотроо байгаа асуудлыг нь аль болох ил гаргаж сэтгэлийг нь онгойлгож сонсох нь үр дүнтэй байдаг.

Мөн хүүхдээ талархлаа илэрхийлэх, хошигнох, зөвөөр тохиролцох, хүүхдийнхээ хийж буй зүйлийг хамт хийх, асуудлыг хамт шийдэх, хоорондоо тохирсон зүйлээ дуустал нь мөрдөх зэрэг шалгарсан аргуудыг ашиглахыг зөвлөж байна.

Эцэг эхчүүд харилцаа гэдгийг шууд л ярих гэж ойлгодог. Харилцаа нь сонсохоос эхлэлтэй гэдгийг тэр бүр мэддэггүй.

Та зурагт үзэж байхдаа эсвэл өөрийнхөө ажлыг хийж байхдаа “зай ярьж бай би сонсож байна” гэвэл хүүхэд чинь хэзээ ч амаа нээхгүй. Харин хүүхэд рүүгээ харж байгаад, түүнд анхаарал хандуулж буйгаа бүрэн илэрхийлж сонсох нь маш чухал. Мөн сонсохдоо их сониуч байхыг эрхэмлээрэй. Энэ  нь таны хүүхдэд мэдрэмжээ илэрхийлдэг нэгэн болж чадахад туслах юм.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
627132
2 эможи

Иргэн
2021-05-21 10:53
Залуучуудад үлгэрлэх юм байхгүй,тоглох орчин байхгүй,зурагтаар залуучуудад хэрэг мэдээлэл байхгүй үед аргагүй шүү дээв
СЭМҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up