ЭМЯ: Халдварын 629 тохиолдол бүртгэгдэж, 5 хүн нас барлаа ЭМЯ: Халдварын 629 тохиолдол бүртгэгдэж, 5 хүн нас барлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Халдварын 629 тохиолдол бүртгэгдэж, 5 хүн нас барлаа

2021 оны 5 сарын 21

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 6,829 шинжилгээ хийх явцад 629 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 51,247 болж байгаа.

629 тохиолдлын хоёр нь эмнэлгээс шалтгаалах халдвар бол бусад нь дотоодын халдвар бөгөөд

  • 603 нь Улаанбаатар хотод
  • 24 нь орон нутагт бүртгэгдлээ. 

Сүүлийн 24 цагт 754 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 45,145 боллоо.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 1,829 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. 

Өнгөрсөн хоногт 33-89 насны таван хүн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Мөн нэг иргэн коронавирусийн халдвар авсан хэдий ч тархины хүнд гэмтлийн улмаас нас барлаа.

Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627162
0 эможи

keyboard_arrow_up