ШИНЭ ТЕХНОЛОГИ: УГТЭ “7 хоногийн холтер шинжилгээ“-г өдөр тутмын эмнэлзүйн тусламж үйлчилгээндээ ашиглаж эхэллээ ШИНЭ ТЕХНОЛОГИ: УГТЭ “7 хоногийн холтер шинжилгээ“-г өдөр тутмын эмнэлзүйн тусламж үйлчилгээндээ ашиглаж эхэллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ШИНЭ ТЕХНОЛОГИ: УГТЭ “7 хоногийн холтер шинжилгээ“-г өдөр тутмын эмнэлзүйн тусламж үйлчилгээндээ ашиглаж эхэллээ

2021 оны 5 сарын 24

Arslan.mn

Улсын гуравдугаар төв эмнэлэг 2021 оны 05 сарын 01-ны өдрөөс эхлэн зүрхний далд хэлбэрийн ховор тохиолдох хэм алдагдлыг оношлох 7 хоногийн холтер шинжилгээний технологийг зүрхний хэм судлалын өдөр тутмын эмнэлзүйн тусламж үйлчилгээндээ нэвтрүүлэн, ашиглаж эхэллээ.

Энэ нь 7 хоногийн туршид тасралтгүй үргэлжилсэн зүрхний цахилгаан бичлэгийг хийснээр 24-48 цагийн холтер шинжилгээгээр илрэхгүй байгаа далд хэлбэрийн цөөн тохиолдол бүхий хэм алдагдлыг ойролцоогоор 3-5 дахин илүү үр дүнтэй илрүүлэх боломжийг бий болгож байгаа юм.

Arslan.mn

Оношилгооны хэрэгслийг дээр дурдсан хугацаагаар хүний биед байрлуулахад харшил үүсгэхгүйн дээр усанд орох зэргээр өдөр тутмын амьдралын хэв маягийг хэвийн үргэлжлүүлэх боломжтой бөгөөд хөнгөн, авсаархан байдлаар бүтээгдсэн дэвшилтэт технологи билээ.

Монгол улсад тархины цус харвалт элбэг тохиолдож байгаа ба тархинд цус хомсрох харвалтын цөөнгүй тохиолдох шалтгааны нэг бол далд хэлбэрийн буюу цөөн давтамжтайгаар тохиолдож буй зүрхний хэм алдагдах өвчин байдаг.

Энэхүү өвөрмөц хэлбэрийн, цөөн тохиолдож буй хэм алдагдах өвчнийг эрт үр дүнтэй илрүүлснээр тархинд цус харвах эмгэгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрт авч эхлүүлэх боломжтой болно.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
627238
4 эможи

Chimgee
2021-05-24 20:10
Yamar vnetei baidgiin boloo
Chimgee
2021-05-24 20:08
Yamar vnetei baidgiin bol
Otgonchimeg
2021-05-24 17:11
Sain bna uu zvrh haaya owddog uym aa odoo 8 sartai jiremsen uymaa Holter hiilge geed bga uym aa
Гомбо. Эрдэнэчимэг
2021-05-24 15:54
Бамбайн дааврийн илүүдэлтэй байнга зүрхний хэм алдагдалтай холтер хийлгэж болхуу
Dejidmaa
2021-05-24 14:33
Ene Holteriig arisan dor tavidag yumuu, Holter hiij baigaa yumuu, tsag ba uu?
keyboard_arrow_up