Жирэмсэн эхэд “Спутник-V” болон “Астразенека”-гийн вакцин хийхгүй Жирэмсэн эхэд “Спутник-V” болон “Астразенека”-гийн вакцин хийхгүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Жирэмсэн эхэд “Спутник-V” болон “Астразенека”-гийн вакцин хийхгүй

2021 оны 5 сарын 25

Arslan.mn

“Ковид-19”-ийн эсрэг вакциныг жирэмсэн эмэгтэйд хийх тухай мэдээллийг “Өргөө” амаржих газрын дарга Ж.Энхцэцэг ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр өглөө.

Жирэмсэн эхийг сайн дурын үндсэн дээр дархлаажуулна. Жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүдийг “Ковид-19” халдварын эсрэг дархлаажуулалтад тодорхой заалтын дагуу хамруулах юм. Энэхүү заалтад:

  • Өндөр эрсдэл бүхий эрүүл мэндийн суурь эмгэгтэй бөгөөд “Ковид-19” халдвартай тохиолдолд маш хүндээр өвчлөх эрсдэлтэй жирэмсэн эхчүүд
  • Жирэмсэн эх нь “Ковид-19”-ийн халдварт өртөх эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа тохиолдолд
  • Биеийн жингийн илүүдэлтэй жирэмсэн эхчүүд
  • Ахимаг буюу 35 наснаас дээш жирэмсэн эхчүүд
  • Жирэмсэн үеийн чихрийн шижинтэй эмэгтэйчүүд

Дархлаажуулалтыг жирэмсний 14 долоо хоногоос 36 долоо хоногийн хооронд хийнэ. Эхний тунг 14 долоо хоногоос дээш хугацаанд, хоёрдахь тунг 36 долоо хоногоос өмнө хийсэн байна.

Хоёрдугаар тунгаа 36 долоо хоногоос өмнө авч чадаагүй бол төрсний дараа 42 хоногоос хойш хийнэ. Жирэмсний 36-40 долоо хоногийн хугацаанд “Ковид-19” халдварын эсрэг вакцин хийхгүй.

АНУ-д жирэмсэн эхчүүдэд “Файзер”, “Модерна” вакцин хийлгэхийг зөвлөж байгаа бол Хятад улсад эрсдэл өндөр бүсэд амьдарч байвал “Вероселл” хийлгэхийг зөвшөөрч байгаа. Харин “Астразенека”, “Спутник-V” вакциныг жирэмсэн хүнд хийхийг хориглож байгаа. Монгол Улсад одоогоор жирэмсэн эхэд вакцин хийнэ гэж шийдээгүй байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627282
0 эможи

Зочин
2021-05-27 08:26
Ж.ЭНХЦЭЦЭГ
keyboard_arrow_up