Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн “СУДЛААЧ-2021” эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн “СУДЛААЧ-2021” эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн “СУДЛААЧ-2021” эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа

2021 оны 5 сарын 26

Улсын Гуравдугаар Төв эмнэлэг УГТЭ нь төгсөлтийн дараах сургалт эрхлэгч байгууллага бөгөөд жил бүр төгсөлтийн дараах сургалтанд хамрагдаж байгаа үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн эмч нарын дунд “Судлаач-2021” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулдаг юм. Эрдэм судлалын ажлыг дэмжих, эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх арга барил эзэмшүүлж, судлаач сэтгэлгээг хөгжүүлэх, нотолгоонд тулгуурласан эмнэлзүйн мэдлэг ур, чадварыг хөгжүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор тус эрдэм шинжилгээний хурлыг жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ жил цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин амжилттай зохион байгууллаа.

УГТЭ-ийн захирал, АУ-ны  доктор, дэд профессор, Монгол  Улсын зөвлөх зэргийн эмч Ц.ТӨМӨР-ОЧИР:

Эрдэм шинжилгээний хурлаар нотолгоонд тулгуурласан эмчилгээ оношилгооны орчин үеийн чиг хандлагын талаар боловсролын лекц уншигдахаас гадна үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн суралцагч эмч нар өөрсдийн хийсэн эрдэм шинжилгээ судалгааны ажлаа аман болон ханын илтгэл хэлбэрээр хэлэлцүүллээ.  Хэлэлцүүлсэн илтгэлүүдээс хамгийн шилдэг гурав, гурван илтгэл, ханын илтгэлийг шалгаруулж урамшуулах бол бусад бүтээлүүдийг “Судлаач-2021” товхимолд хэвлүүлж эмнэлгийн эрдэм шинжилгээний цахим санд байршуулна.

УГТЭ-ийн Эрдэм шинжилгээ, сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал О.БАТГЭРЭЛ

Судлаач-2021 эрдэм шинжилгээний хурал энэ жил 9 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд шинэ залуу эмч нараа судлаач сэтгэхүйтэй болгох нотолгоонд тулгуурлаж оношилгоо, эмчилгээг хийх чадвартай болгох зорилгын хүрээнд зохион байгуулагддаг. Өнөөдрийн илтгэлүүдийн онцлог нь дотор, эрчимт эмчилгээний чиглэлийн судалгааны ажлууд дийлэнхийг нь эзлэж байна. Тохиолдлын судалгааны төрөлд мэс засал, оношилгооны төрлүүдээс гадна Ковид-19-ийн ховор тохиолдол болон онцлох кейсүүд зонхилж байна.

Аман илтгэлийн төрөлд нийт гуч гаруй илтгэл ирснээс шалгарсан 15 илтгэл өнөөдөр тавигдаж байна. Ховор тохиолдлын 25 илтгэл ирснээс 10-ийг нь эхний шатанд шалгаруулж, ханын илтгэлээр дэлгэсэн.

Өнөөдрийн хэлэлцүүлж буй аман илтгэлүүдээс нэгдүгээр байранд орсон илтгэгчид төгсөлтийн шалгалтаас чөлөөлөгддөг өндөр урамшуулалттай. 

Илтгэлийн тэмцээнд дараах судлаач нар байр эзэлсэн байна.
  • Г.Ангарабуян, С.Сэлэнгэ, Б.Оюунболор, Б.Мөнхзаяа, Г.Мөнхтулга, Л.Бямбацогт, О.Бадамсүрэн, Е.Досжан, Д.Батнаран, Ц.Батзаяа, Г.Мижидсүрэн нарын “Зүрхний баруун болон зүүн ховдлын шигдээс үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлсийг харьцуулан судлах нь” судалгааны ажил
  • Э.Эрдэнэчимэг,Ц.Бадамсэд, Ш.Ундрал, Б.Дэлгэрмаа, С.Жаргалсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын “Бөөрний эсийн хорт хавдрын компьютерт томографи шинж тэмдгүүдийг судалсан дүнгээс” судалгааны ажил
  • Б.Оюундарь, Г.Маналсүрэн ,Э.Мөнхболор, С.Буянхишиг, Г.Улзмаа, Ц.Лочин нарын “Хэвлийн гялтангийн мезотелиома” судалгааны ажил

Ханын илтгэлийн төрөлд

  1. Н.Алтансүх, Ц.Бадамсэд, Д.Дэлгэрцэцэг, С.Жаргалсайхан, С.Соёл-Эрдэнэ, С.Сайнтэгш, Б.Дэлгэрмаа, М.Батмөнх, Ж.Алтанхуяг, Н.Цогжавхлан, Т.Баяраа  нарын “Мэдрэлийн системийн шимэгчийн халдвар” самбар
  2. Г.Ганчимэг, Ц.Бадамсэд, Д.Дэлгэрцэцэг, С.Жаргалсайхан, С.Соёл-Эрдэнэ, С.Сайнтэгш, Б.Дэлгэрмаа, М.Батмөнх, Ж.Алтанхуяг, Н.Цогжавхлан нарын “Бурхаев хам шинж” самбар
  3. Я.Ариунцацрал, Н.Ренчинмаа, Б.Мичидмаа, Г.Насанжаргал, Г.Байгалмаа нарын “Тархины цус хомсрох харвалтын тохиолдол” самбарууд шалгарлаа

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
627292
9 эможи

keyboard_arrow_up