Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 31, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Эрүүл мэндийн салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлэв?

2014 оны 7 сарын 25

Эрүүл мэндийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2014.07.21-07.25/ 

 

Ивэн эмнэлгийн захирал Д.Оюун: Хөлийн өргөссөн судас, шамбарам өвчнийг мэс заслийн бус аргаар үр дүнтэй эмчилж болно

Байнгын суугаа аль эвсэл зогсоо ажил хийдэг хүмүүс судас өргөсөх өвчинд өртөмтгий байдаг. Тухайлбал тогооч, эмч, сувилагч онгоцны үйлчлэгч гэх мэт. Түүнээс гадна хэт таргалалттай болон, тамхи их татдаг хүмүүс тусах магадлалтай байдаг. Мөн осолд орох, олон удаа төрөх, хөдөлгөөний дутагдалтай байх, хэвтрийн өвчтөн, 60-аас дээш насныхан энэ өвчинд өртөх магадлал их. Барууны орнуудад хатаах тариа, лазер эмчилгээ, эмчилгээний оймс, трико, даралттай боолтыг түлхүү ашигладаг. Хатаах тарианы үр дүн нь 98 хувьтай байдаг. Мөн гоо сайхан талаасаа өвчтөндөө их тааламжтай, арьсыг тунгалаг сайхан болгодог. Хатаах тариа болон эмчилгээний оймс, трико, даралттай боолтоор хөлийн өргөссөн судас болон шамбарамыг эмчилж байгаа.

Өдрийн сонин 2014.07.22

 

 

“Эозинофилия” Харшил астмын эмнэлгийн их эмч Д.Батжаргал: Ургамлын харшил хүндэрч астматай болвол насан туршдаа өвдөнө

Зуны гурван сард нүд нь улайж, хамар битүүрэхэд өөрсдөө дур мэдэн эмийн сангаас хамар нүдний дусаалга авч дусаагаад эм уугаад л зүгээр болчихно гэсэн хандлага их бий. Иргэдийн олонхи нь нүд загатнаж, хамар битүүрэхээр ургамлын харшил гэж ойлгодог. Гэтэл үнэхээр харшилтай байна уу гэдгийг мэдэхийн тулд заавал мэргэжлийн эмчид зайлшгүй хандах хэрэгтэй. Ямар төрлийн ургамлаас харшилтай байгаа, тэр нь хэдээс хэдэн сарын хооронд үргэлжлэх, үүнээс сэргийлэхийн тулд ямар эм тан хэрэглэх, хэрхэн урьдчилан сэргийлэх, эмчлэхгүй удвал харшил хэрхэн хүндэрч болохыг мэргэжлийн эмчид хандаснаар мэдэж болно шүү дээ. Харин зуны гурван сардаа дур мэдэн эм хэрэглэхэд сайндаа түр зуурын шинж тэмдэг, хүндрэлийг дарна. Дараа жил дахиад л харшил эхэлнэ. Ингэж явсаар харшил нь хүндэрч астма болсон хүн олон бий.

Үндэсний шуудан 2014.07.22

 

Сэтгүүлч Ж.Отгончулуун:  Төрд мартагдсан түлэнхийн төв

Эмч нар алтан гартай эмчилгээг сайн хийж байгаа. Гэхдээ эмчилгээнд шаардлагатай бүх материалаа өөрсдөө гаргаж байна. Өдөрт 300-400 мянган төгрөгийн эм тариа уураг боолт гэх мэт зүйл худалдан авдаг. Хувиараа бизнес эрхэлж хураасан жаахан мөнгө байсан нь зүдэрсэн үед хэрэг болж байна. Мөнгөгүй хүнд өвдөх эрх байхгүй гэдгийг эндээс ойлголоо. Төрийн түшээд маань энд тэндгүй зугаалаад, амраад л яваад байдаг. Ингэж амрахад мөнгө их л орж байгаа даа. Гэтэл өнөөдөр улсынх нь эмнэлэг өөрийн байр ч үгүй түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж тэр ч бүү хэл өвчтөнөө эмчлэх шаардлагатай үед эм, тариа, боолт ч байхгүй байгааг мэдэж байгаа болов уу? Мэдсэн хэрнээ тоодоггүй юм болов уу? Яагаад ард иргэд нь ингэж ядарч байгааг тоодоггүй юм бол. Бид тэдэнд хэрэггүй байж болно. Яагаад Монголын маань хойч ирээдүй болсон хойч үеэ хайрлаж хамгаалж анхаарал хандуулж болохгүй гэж.

Үндэсний шуудан 2014.07.25

 

Сэтгүүлч: О.Бат-Ундрах Үр дүн нь тодорхойгүй эрүүл мэндийн аянууд үргэлжилсээр байх уу

Сүүлийн арван жилийн хугацаанд Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хийж хэрэгжүүлсэн төрөл бүрийн төсөл хөтөлбөр аянууд үр дүнгээ өгсөн гэхэд эргэлзээтэй. Аянуудын үр дүнгээс харахад үзлэг шинжилгээ хийсэн нэр зүүж, цаасан дээр худал үнэн нь мэдэгдэхгүй бөөн тоо үйлдвэрлэж татвар төлөгчдийн мөнгийг угааж иржээ. Өнөөдөр улсын хэмжээнд нас баралтын тэргүүн шалтгаанаар хавдар, зүрхний шигдээс, тархины харвалт тодорч, хожуу шатанд оношлож байгаа нь нэг зүйлийг хэлээд байна бус уу. 

Өнөөдөр 2014.07.25

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6273
0 эможи
keyboard_arrow_up