Л.Баттөр: Коронавирусийн халдварын давлагаа эргээд гарах хандлагатай байна Л.Баттөр: Коронавирусийн халдварын давлагаа эргээд гарах хандлагатай байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Л.Баттөр: Коронавирусийн халдварын давлагаа эргээд гарах хандлагатай байна

2021 оны 5 сарын 27

Arslan.mn

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Тэрбээр "Хөл хорионы зэрэглэлийг бууруулсан, тавдугаар сарын 22-ноос орон нутгийн замыг нээсэн, Ерөнхийлөгчийн сонгуультай гээд хөл хөдөлгөөн нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо эргээд нэмэгдэж эхэлж байна.

Халдварын хамгийн оргил үеийн тархалтыг дагаад нас баралт, хүндрэл нэмэгддэг. Хөл хорионы үр дүнд тархалтын тохиолдлын тоо буураад, үүнийг дагаад 14-21 хоногийн дараа нас баралтын тоо буурах ёстой гэсэн тооцооллуудыг хийж байсан. Энэ дагуу нас баралт буурч байгаа. 

Гэхдээ халдварын давлагаа эргээд гарах хандлагатай байна. Хэрэв энэ давлагаа олон хүнийг хамрах юм бол вакцинжуулалт үр дүнгүй болох, нас баралт нэмэгдэх эрсдэлүүд хүлээж байгаа" гэв.

Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын тохиолдол шинээр Улаанбаатарт 625, орон нутагт 28 бүртгэгдэж, хоёр хүн нас баржээ.

ВИДЕО:  https://www.facebook.com/officialarslan.mn/videos/815489286032204

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627313
0 эможи

Зочин
2021-05-27 14:28
Карантин2
Зочин
2021-05-27 12:00
garaasai
keyboard_arrow_up