Улаанбаатар хотын 18-аас дээш насны иргэдийн 99.3% нь дархлаажуулалтын I тунг хийлгэжээ Улаанбаатар хотын 18-аас дээш насны иргэдийн 99.3% нь дархлаажуулалтын I тунг хийлгэжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатар хотын 18-аас дээш насны иргэдийн 99.3% нь дархлаажуулалтын I тунг хийлгэжээ

2021 оны 5 сарын 29

Улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг дархлаажуулалт хэвийн үргэлжилж байна. 

Arslan.mn

Өчигдөр буюу 2021 оны тавдугаар сарын 28-ны 19:00 цагийн байдлаар тухайн өдөрт 79,856 хүн коронавируст халдварын эсрэг вакцин хийлгэсэн тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Тодруулбал,

  • Улаанбаатарт 18,568 хүн
  • орон нутагт 61,288 хүн дархлаажуулалтад хамрагджээ.

Нийслэл хотын 18-аас дээш насны иргэдийн 99.3% нь вакцины I тунг хийлгээд байна

Нийслэл хотод өчигдөр 500 гаруй хүн коронавируст халдварын эсрэг вакцины I тунг хийлгэв. Ингэснээр дархлаажуулалтын I тунг хийлгэсэн иргэний тоо 946,929 болж, Улаанбаатар хотын 18-аас дээш насны иргэдийн 99.3% нь коронавируст халдварын эсрэг вакцин хийлгэлээ. Түүнчлэн II тунд нийт хугацаанд 694,872 хүнд хамрагдсанаар 70 гаруй хувьтайгаар дархлаажуулалт үргэлжилж байгаа юм.

Харин орон нутгийн 18-аас дээш насны иргэдийн 903,564 нь вакцины эхний тунг хийлгэснээс 412,306 нь давтан тундаа хамрагдлаа.

Улсын хэмжээнд 2,067,000 иргэнийг коронавируст халдварын эсрэг вакцинд хамруулахаар төлөвлөсөн. Одоогоор 1,850,493 иргэн дархлаажуулалтын I тунд, 1,107,178 иргэн II тунд хамрагдаад байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627362
0 эможи

keyboard_arrow_up