Улсын хэмжээнд зохион байгуулагдах “Сүрьеэ-КОВИД-19“ халдварын ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГИЙГ эхлүүллээ Улсын хэмжээнд зохион байгуулагдах “Сүрьеэ-КОВИД-19“ халдварын ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГИЙГ эхлүүллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Улсын хэмжээнд зохион байгуулагдах “Сүрьеэ-КОВИД-19“ халдварын ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГИЙГ эхлүүллээ

2021 оны 6 сарын 02

Arslan.mn

Сүрьеэгээр өвчлөх эрсдэлт бүлгийн хүн амд сүрьеэгийн идэвхтэй илрүүлэгийг коронавируст халдварын үзлэг шинжилгээтэй хамтруулан хийх "Сүрьеэ-КОВИД-19" халдварын илрүүлэг үзлэгийг өнөөдөр  Баянзүрх дүүргийн  23 дугаар хорооны  "Нэмүүлэн" ӨЭМТ-өөс эхлүүлж байна.

Арга хэмжээний нээлтэд Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.БямбадоржГлобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьeэгийн төслийн зохицуулагч Н.Цогзолмаа болон бусад албаны хүмүүс, иргэд оролцлоо.

Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төслийн хүрээнд хийгдэж буй тус илрүүлэг үзлэгийг эрүүл мэндийн болон төрийн бус байгууллагууд хамтран улсын хэмжээнд зохион байгуулах бөгөөд нийслэлийн 9 дүүрэг, 10 аймгийн нийт 130 гаруй мянган иргэнийг хамруулах юм.

Arslan.mn

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж "Сүрьеэтэй хүн  коронавирус халдварыг хавсарч авснаар хүндрэл нь илүү их явагдаж хүний амь эрсдэх, эрчимт эмчилгээний хоног нь нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс  Коронавируст цар тахлын үед ч гэсэн сүрьеэгийн илрүүлэг үзлэгийг орхигдуулахгүйгээр хийх хэрэгтэй. Энэ хүрээнд Эрүүл мэндийн яам Глобаль сан, дүүргийн эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлэг  болон бусад Төрийн буc байгууллагуудтай хамтран сүрьеэ, ковидын илрүүлэг үзлэгийг хослуулан хэрэгжүүлэхээр өнөөдөр үйл ажиллагаагаа эхлүүлээд байна." гэв.

Arslan.mn

Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьeэгийн төслийн зохицуулагч Н.Цогзолмаа "Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төсөлд Монголын өрхийн анагаах ухааны эмч, мэргэжилтнүүдийн холбоо, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг, Сумын эмч мэргэжилтнүүдийн холбоо, Монголын улаан загалмайн нийгэмлэг зэрэг байгууллага хамтран ажиллаж байна. Сүрьеэ өвчинд зарцуулах төсвийн тодорхой хувийг Глобаль сангаас хариуцан тоног төхөөрөмж, эм тариа болон илрүүлэг үзлэгт зарцуулдаг. Өнөөдөр нээлтээ хийж байгаа коронавируст халдварын үзлэг шинжилгээтэй хамтруулан хийх "Сүрьеэ-КОВИД-19" халдварын илрүүлэг үзлэг нь 3 жилийн хугацаанд хэрэгжих юм. Ингэснээр сүрьеэгээр өвчлөх эрсдэлт бүлгийн хүн амд сүрьеэ, коронавируст (КОВИД-19)-ын илрүүлэгийг хугацаа алдалгүй оношилж, эмчилгээнд хамруулснаар хүндрэл нас баралтаас сэргийлэх ач холбогдолтой юм. 

Өнөөдөр Монгол Улсад сүрьеэгийн тархалт буураагүй учир илрүүлэг үзлэг хийснээр коронавирустай хамт сүрьеэг давхар илрүүлэх боломжтой." гэлээ.

Arslan.mn

Сүрьеэгээр өвчилсөн бол гэр бүлийн гишүүддээ халдвар тараах, цаг алдаж эмнэлэгт хандсан эсвэл бүрэн эмчлүүлээгүйгээс хүндрэх, олон эмэнд тэсвэртэй болох, улмаар нас барах төдийгүй тухайн өрхийн амьжиргаанд нөлөөлж, өрхийн ядруулын шалтгааны нэг болдог болохыг судлаачид тогтоожээ.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр 2020 онд сүрьеэгийн тусламж, үйлчилгээг 1.4 сая хүг авч чадаагүй ба коронавируст халдварын улмаас сүрьеэ өвчний илрүүлэлт 25 хувиар буурч, сүрьеэгийн нас баралт 26 хувиар өсч, 2012 оны түвшинд буцаж ухарсан байна.

Сүрьеэгийн өвчлөл өндөртэй  22 улсын нэг нь Монгол Улс бөгөөд хүн амын дунд сүрьеэ өвчний бодит тархалтыг тогтоох үндэсний судалгаагаар 100 мянган хүн амд 428 тохиолдол бүртгэгдэж, тархалтын түвшингөөр 10 дугаарт эрэмбэлэгдэж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгуулагын хийсэн тооцооллоор жил бүр 12,000 сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэхээс эрүүл мэндийн байгууллагууд зөвхөн 1/3-ийг буюу 4000 гаруй тохиолдлыг л илрүүлж байна. Сүүлийн жилүүдэд сүрьеэгийн өвчлөл ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарах болсон нь мэргэжилтнүүдийн анхаарлыг ихээр татаж, энэхүү голомтонд анхаарал зайлшгүй хандуулах ёстой асуудал болооод байна. Гэр бүлийн хүрээний хавьтал, сүрьеэгийн халдвар авах эрсдэлт бүлгийн хүн амын дунд өвчлөл нэмэгдэж байгаа нь иргэдийг сүрьеэ өвчний илрүүлэг үзлэгт өргөн хамруулж, оношилсон тохиолдолд цаг алдалгүй бүрэн эмчлэх нэн шаардлагатай байгаа юм.

Сүрьеэгүй, Ковидгүй Монголын төлөө хичээцгээе!

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627444
3 эможи

Засуул
2021-06-03 11:22
Сүрьеэ бол социалист аж төрөх ёсноос угшилтай нийгмийн халдварт өвчин. Монголд нуугдаж үлдсэн МАН малгайтай коммунизмын үлдэгдлүүд энэ өвчнийг тээж үлдээсэн байх магадлал маш өндөр. Өвчлөгсөд нь бүгд коммунист МАН ыг дэмжигч ой ухааны ядууралтай хүмүүс.
Зочин
2021-06-03 09:08
Хүү маань АНУ-с санхүүжүүлсэн Д витамины Сүрьеэ өвчинд нөлөөлөх туршилтанд чинь хэдэн жил явсан. Эцэст сүрьеэгийн халдвартай гэж оношлогдсонд нь их л сэтгэл дундуур явдаг шүү.
ЗОЧИН
2021-06-02 19:41
та нар зайл муу алуурчид. ДОЛЛАРААР САНХҮҮЖИЖ МОНГОЛЧУУДЫН ЭРҮҮЛ МЭНДЭЭР ОЛОН ЖИЛ ТОГЛОЖ ХАЯЧААД ИЧЭЭЧ ЭМЧИЙН ЁС ЗҮЙГЭЭ АЛДСАН ХҮН БИШ АДГУУС НАР
keyboard_arrow_up