Х.Сувд-Эрдэнэ: Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээг ЭМДЕГ-тай гэрээтэй эмнэлгээр хийлгэхэд 70%-ийг даатгалаас төлнө Х.Сувд-Эрдэнэ: Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээг ЭМДЕГ-тай гэрээтэй эмнэлгээр хийлгэхэд 70%-ийг даатгалаас төлнө
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Х.Сувд-Эрдэнэ: Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээг ЭМДЕГ-тай гэрээтэй эмнэлгээр хийлгэхэд 70%-ийг даатгалаас төлнө

2021 оны 6 сарын 02

Arslan.mn

ЭМДЕГ-ын Нэхэмжлэлийн эмнэл зүйн хяналтын ахлах мэргэжилтэн Х.Сувд-Эрдэнэ "Гэрээт лабораториудаас үзүүлэх тусламж, үйлчилгээ"-ний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Лабораторийн үйлчилгээг анхан шатнаас лавлагаа шатлал хүртэл ЭМДЕГ-ын гэрээний хүрээнд эрүүл мэндийн байгууллагууд хийнэ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ЭМДЕГ-тай хийсэн гэрээний хүрээнд төрийн өмчийн 37, хувийн 10 гаруй байгууллага өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээг хийхээр байна.

Иргэд эрүүл мэндийн даатгалаараа өрх, сум тосгоны эрүүл мэндийн төвүүддээ сард 20,000 төгрөгийн оношилгоо, шинжилгээг хийлгэх боломжтой.

Харин өндөр өртөгтэй оношилгоог гэрээтэй эрүүл мэндийн байгууллагаар хийлгэхэд тухайн оношилгооны 70 хувийг даатгалаасаа төлүүлж, 30 хувийг өөрөө төлөх зохицуулалттай.

Өндөр өртөгтэй оношилгоог төрийн өмчийн эмнэлгүүдээс гадна Мөнгөн гүүр, Гурван гал, Номун зэрэг эмнэлгүүд хийгээд эхэлсэн бол Гранд Мед, Сонгдо зэрэг эмнэлэгт даатгалын байгууллагатай системээ холбуулах түвшинд байгаа юм.

Түүнээс гадна, лавлагаа шатлал буюу аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн болон тусгай эмнэлгийн Амбулаторийн оношилгоо шинжилгээний 53,000 төгрөгийн багцыг ЭМДЕГ-аас хариуцаж байна.

Өөрөөр хэлбэл 13А маягтаар лавлагаа шатлалын эмнэлэгт үзүүлж оношилгоо хийлгэхэд даатгалын байгууллагаас зардлыг нь хариуцаж байгаа гэсэн үг" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627446
0 эможи

keyboard_arrow_up